Далайд дусал нэмэр

Бүгдэд зориулав.

С.И.Поварнин ″Номыг хэрхэн унших вэ″

Тайлбар

Энэ гарын авлага ыь 1924 онд хэвлэгдсэн. Унших аргачлалын талаар гарсан анхны гарын авлага юм. Гарын авлагын анхны хэвлэлийн өмнөх үг дээр зохиогч нь "энэ бол уншнх урлагийн товч оршил юм" гэжээ. Өнөөдрийг хүртэл энэхүү гарын авлагын ач холбогдол буураагуй байна. Энэхүү гарын авлага нь орчин үеийн уншигчид болон залуучуудад маш сонирхолтой байх болно.

Номыг хэрхэн үр бүтээлтэй унших арга, техникийн талаар энд өгүүлэх болно.

httpJwww.reader.boom. ru/povarnin/read.htm

Унших төрөлхнйн чадвар

Бид номыг хэрхэн уншдаг вэ? Унших нь бидний араншин, сэтгэл зүйн байдал, дадал, зуршил, гадаад нөхцлөөс хамаардаг. Бид өөрсдийгөө муугүй уншдаг гэж санадаг.

Гэвч энэ нь ихэнх тохиолдолд алдаа байдаг. Зарим дуучдыг "байгалнас заяасан" хоолойтой гэцгээдэг. Энэ бол тун ховор тохиолдол. Ер нь "хоолойтойгоо ажиллах" шаардлага зайлшгүй гардаг. Яг үүнтэй аднлаар маш зев унших тохиолдол байна. Гэхдээ энэ бол маш ховор. Зөв уншиж сурахын тулд ч гэсэн ажиллах шаардлагатай. Учир нь бид уншихдаа маш олон алдаа гаргадаг. Ингэж унших нь ашиг багатайгаас гадна хортой байж болно.

Муу уншлага

Муу унших нь зөв уншсанаар гарах ашгийг бууруулах хорт нөлөөтэй юм.

Уишлагыг хоёр талаас нь авч үзэж болно. Юу унших вэ? Яаж унших вэ? Аль ч талаас нь авч үзсэн ном унших нь хортой, хохиролтой байж болохыг үгүйсгэхгүй.

Юу унших вэ? Хүнд хэрэггүй, уншихад хор болох ном байдаг. Үүнээс гадна ном унших арга нь өөрөо хүний махбодь болон сэтгэл зүйд хор хургэж болно. Номыг "залгих" зуршил нь толгсш өвтгөдөг. Мөн цаашилбал мэдрэлийн системийн хэвийц үйл ажиллагааг алдагдуулдаг. Зүй бус уншлага нь заримдаа чадварын хэвийн хөгжлийг сааруулахаас гадна түүнийг балладаг, жишээлбэл: анхаарал төвлөрүүлэх чадвар, ой тогтоолтыг бууруулах г.м. Мөн сэтгэх чадвар, хүсэл зоригийг сулруулдаг.

Мөн зүй бус уншлага нь хүсээд баймааргүй хоёр төрлийн хүнийг бий болгодог: "хоосон цэцэрхэгч" ба "толгойдоо холион бантантай хүн". "Хоосон цэцэрхэгч" гэдэг нь онч мэргэн үгс хэрэглэх дуртай боловч "дотор хүн" нь үүнтэйгээ нийцдэггүй хүн юм. Бодол санаа, мэдрэхүй болон тэдгээртэй холбоотой зүйлүүд нь үнэн хэрэгтээ түүний хувьд айхтар ялгаа байхгүй. Түүний амьдрал, хийж буй алхмууд нь эсрэг тэсрэг бодол санаа ба мэдрэхүйгээр ихэнхдээ тодорхойлогддог.

'Толгойдоо холион бантантай хүн" бол энд тэндээс хагас дутуу мэдлэгийг зулгаасан хүн юм гэж ойлгож болно. Эдгээр мэдлэгүүд нь хоорондоо ямар ч холбоогүй байхаас гадна системгүй, муу ойлгогдсон, боловсруулагдаагүй байдаг. Ийм хүнд мэдээж ертөнцийг үзэх тууштай үзэл байхгүй, ийм хүнтэй юм ярих их зовлонтой. Ярьж буй зүйлийн утга санаа нь үргэлж үсчиж байдаг. "Толгой дахь холион бантан" нь зүй бус уншлагын үр дүн, олон номыг хуурмаг уишсаны гай юм.

За ингээд товчхон хэлэхэд зүй бус уншлага нь маш хортой зүйл юм. Хамгийн гол нь номыг зүй бус уншсанаар бид гол зорилгодоо хүрч чадахгүй. Өөрөөр хэлбэл бид номноос авах зүйлээ авч чадахгуйд хүрнэ. Энэ л хамгийн гол аюул.

Унших нь урлаг юм.

Хүн өөрийнхөө дээрх дутагдлуудыг ихэнхдээ анзаардаггүй. Уншаад л байдаг, уншаад л байдаг гэвч үр дүн бага санагдах үе бидэнд заримдаа тохиолддог. Энэ үед, ингэж уншиж болно гэж үү? гэсэн асуулт гарч ирнэ. Тэгээд хэрхэн унших талаар зөвлөгөө, заавар, дүрэм хайхаас гадна уншина гэдэг чинь урлаг юм байна гэсэн бодол төрдөг.

Тиймээ, уншина гэдэг бол үнэхээр урлаг, бүр хамгийн гол, хэцүү урлаг. Энэ талаар Гёте "Уншиж сурахад ямар их хугацаа, хөдөлмөр шаардагддаг вэ гэдгийг энэ хүмүүс анзаарахгүй байна. Би өөрөө үүнд амьралынхаа 80 жилийг зарцуулсан боловч өнөөг хүртэл зорилгодоо хүрсэн гэж хэлж чадахгүй" гэж хэлжээ.

Хөгжмийг бүтээхэд хөгжмийн аяз бичих хөгжмийн зохиолч, түүнийг амьдруулах хөгжимчин шаардлагатай. Харин эрдэм шинжилгээний эсвэл яруу найргийн номны хувьд хоёр төрлийн урлаг шаардлагатай: зохиох ба унших урлаг

Уншихад баримтлах үндсэн дүрмүүд

Сайн уншигч нь тухайн номын өгч чадах бүх үнэт зүйлийг авахын тулд унших аргыг зорилгодоо тохируулдаг.

Ямар ч номыг адилхан аргаар унших нь зүй бус уншихын гол дутагдал юм. Ялгаа бараг байхгүй. Хэн хурдан унших дадалтай байна тэр хүн "Дайн ба энх", Дюмагийи романууд, Шерлок Холмс, Эйнштейний харьцангуйн онол зэргийг адилхан л гүйлгэн унших болно. Хэн удаан уншина тэр хүн сониныг ч, улс төр эдийн засгийн ухааны том өгүүллийг ч бас л адилхам удаан унших болно. Энэ бас л буруу. Гэхдээ энэ тохиолдолд хортой зүйл арай бага. Гэхдээ л хортой. Унших урлагийн гол дүрэм: унших арга нь унших зорилгоос хамаарч түүнээс нөцөлдөж гарах ёстой.

Унших зорилго

Унших зорилго нь олон янз байж болно. Тэдгээрээс хамгийн чухлуудыг нь авч үзье.

Хамгийн доод бүлэгт

о зүгээр л "цаг үрэх"

о "нойроо хүргэх" зэрэг зорилгуудыг хамруулж болно.

Хамгийн дээд бүлэгг

о Шинэ мэдээлэл авах, мэдээллийн дутуугаа нөхөх (сонин, гарын авлага, захидал унших г.м)

о Хүний сэтгэлийг сэргээж, хүсэл зоригийг бадраах (мэдлэг өгөх биш зөвхөн бидний сэтгэлийг сэргээж, уйтгар гунигийг сарниулж, сэтгэлийн тэнхээ өгөх тийм номууд буюу урлагийн бүтээлүүдийг унших. Энэ нь чиний ертөнцийг үзэх үзлийг гүнзгийрүүлж, амьдралын туршлагыг чинь нэмэх болно.)

о Номыг судлах зорилгоор унших

о Өөрийгөө хөгжүүлэх зорилгууд багтана.

Унших зорилго ба ном

Эдгээр зорилгуудаас алийг сонгох нь ихэнхдээ унших гэж буй номноос шалтгаалах болно. Жишээлбэл: Кантын эсвэл Гегелийн зохиолуудыг хүн сонирхох, баясах, сонингийн зарыг судлах зорилгоор уншихгүй нь ойлгомжтой. Шерлок Холмснйи зохиолууд нь хүмүүжлийн зорилгод нийцэх нь юу л бол, мөн аналитик химийн номыг баясах зорилгоор унших нь хир зэрэг үр дүнтэй байх нь ойлгомжтой. Гэхдээ Гомерийн "Илиад" -ыг урлаг судлаач яруу найргийн бүтээл талаас, цэргийн жанжин Александр Македонский өөрийн сэтгэл санааг бадраах зорилгоор, харин түүхч хүн бол түүнийг Эртний Грекийн ахуйн судалгааны материал мэтээр сэтгэж уншиж болно. Үүнийг товчоор өгүүлэхэд, унших арга нь зорилгоосоо хамаардаг гэсэн санаа юм. Мэдээж Гомерийн "Илиад" -ыг яруу найргийн бүтээл талаас нь уншиж байгаа хүн нь түүхч эсвэл Александр Македонскийгоос өөр аргаар унших ёстой.

Унших аргууд

Унших аргуудыгтодорхой бүлгүүдэд хувааж болно. Гол бүлгүүдийг дурдвал:

Нэгдугээр бүлэг.

"Хуудсаар нь " эсвэл "гүйлгэн харж" уншиж болно. Энэ үед зөвхөн чадварлаг уншигч нар л хамгийн гол, хайсан зүйлээ олж авч чаддаг. Удаан "бүрэн бус" буюу "сонгож" унших: энэ үед номыг гүйлгэн харж уншихгүй, удаан унших ба харин хэрэггүй зүйлүүдээ алгасан уншдаг. Жишээ нь түүхэн романуудыг уншихдаа заримдаа түүхийн баримтуудыг алгасан уншдаг. Алгасахгүйгээр "бүрэн" гэхдээ номон дээрээ ажиллахгүйгээр унших арга байдаг. Эцэст нь, номыг уншихдаа

түүний агуулгыг нь оюун ухаандаа "боловсруулан" уншиж болно. Энэ арга нь бас өөрөө ном уншиж сурах хамгийн сайн сургууль болдог. Хэн боловсруулахгүйгээр уншина, тэр хүн ном уншиж хэзээ ч сурахгүй бөгөөд "гүйлгэн харж" уншиж ч чадахгүй юм.

Хоёрдугаар бүлэг.

Идэвхитэй ба идэвхигүй уншилт гэж байдаг. (Энэ нэрүүд нь тийм ч оновчтой бус)

Идэвхигүй унших үед бид зохиогчийн санаанд л автдаг. Ямар ч шүүмжлэлт санаа, тодорхой дүгнэлт гарахгүй. Бид зөвхөн түүний санаа, мэдрэхүй, дүрслэлийг л мэдрэх болно. (Түүний биед хувилж, түүний нүдээр харж, түүнтэй хамт бүхнийг мэдрэх ба товчоор бол түүний ертөнцөд амьдарч, унших хугацаанд өөрийгөө орхих болно.) Идэвхитэй унших үед үүний эсрэг бөгөөд үргэлж өөрийгөө мэдэрч, зохиогчийн санааг үнэлж, дүгнэж, шүүмжилж, уншсанаа өөрийнхөөрөө боловсруулах ба дүгнэлт гаргах чадвартай байдаг. Ийм энгийн тохирлдол бол бидний үзэлтэй зорчилддөг огүүлэл унших явдал юм.

Гуравдугаар бүлэг. Өнгөц ба гүнзгий уншилт. Эдгээрийн ялгаа болон мөн чанарыг цөөн үгээр тайлбарлах нь хэцүү. Хүн бүр л үүнийг ойлгож чадах нь эргэлзээгүй учраас зөвхөн хэдэн зүйлийг өгүүлэхэд л хангалггай. Юуны өмнө харьцуулъя. Савтай ус байна гэж бодъё. Хэрэв бид саваа модны үзүүрээр нь усыг хутгавал зөвхөн усны мандал нь эргэлдэж эхэлнэ. Харин саваа модоо усанд илүү гүн дүрж байгаад хутгавал усны ихэнх хэсэг нь эргэлдэх болно. Хэрэв модыг савны ёроолд нь хүртэл дүрж байгаад хутгавал саван дахь бүх ус эргэлдэж хөдөлгөөнд орно. Энэ бүдүүлэгдүү харьцуулалт нь өнгөн болон гүнзгий уншилтын ялгааг бүдэг бадаг ч гэсэн харуулах болно. Ном уншихад хир зэрэг оюун ухаан зарцуулагдана тэр хэмжээгээр уншиж буй зүйлтэйгээ холбогддог. Гүнзгий уншсанаар номны агуулга "өөрийн болж", амьдралын маань нэгэн хэсэг болох ёстой. Ийм маягаар, баттай "өөрийн болгож" авсан ном уншигчийнхаа амьдралыг өөрчилдог. Гүнзгий уншиж танилцсан, боловсруулсан, мэдэрсэн номныхоо ачаар өөрийнхөө бүхий л амьдралыг өөрчилсон тохиолдол байдаг. Өнгөц уншихад оюуны хөдөлмөр бага шаарддаг. Энэ тохиолдолд номыг өөрийн болгох тухай санахын ч хэрэггүй.

Төгс уншлага

Төгс төгөлдөр уншигч нь уншилтын бүх аргуудыг төгс эзэмшсэн байхаас гадна унших зорилгод маш амархан дасан зохицдог байх ёстой. Ямар нэгэн номыг судлах зорилгоор уншихдаа төгс уншигч нь түүнийг бүрэн, идэвхитэй, гүнзгий, боловсруулалчтайгаар уншина. Сонин уншихад гүйлгэн унших чадварыг шаардана. Түүнийг бүрэн бус, бүрэн уншиж болно. Гэхдээ маш цөөн тохиолдолд түүнийг боловсруулалтгайгаар тэмдэглэн унших шаардлага гардаг. Ямар ч аргаар уншсан байсан төгс уншигч нь уншсан зүйлийнхээ талаар маш тодорхой төсөөлөлгэй байдаг. Маш тодорхой. зөв санааг нь гаргаж унших нь сайн уншихад шаардагдах зайлшгуй нөхцөл юм.

Боловсрохын зорилго

Боловсрол олж авах олон янзын шалтгаан байна. Мэдлэгийн хүрээгээ тэлэх эсвэл ертөнцийг үзэх үзлийг гүнзгийрүүлэх шаардлага байж болно. Зарим тохиолдолд боловсролгүйгээр орчин үеийн амьдралд зохицох ёсгүй мэт мэдрэмж төрж магадгүй. Ер нь ямар нэг боловсролгүйгээр ямар ч салбарт жинхэнэ мэргэжлийн түвшинд хүрч чадахгүй.

Хүн бүр боловсролыг эрхэмлэх, боловсрол өндөртэй болох нь нийгэмд олон талын ашиг тусыг авч ирдэг.

Хоёр үндсэн зорилго

Ямар нэг зорилгод (мэдээж ном уншихтай холбоотой) хүрэхийн тулд хоёр үндсэн нехцөл шаардлагатай:

Шинжлэх ухаан, техник, урлаг г.м. салбарт тодорхой мэдлэгтэй байх Оюуны чадварыг хогжүүлэх, сэтгэлийн тэнхээ

Энэ хоёр үндсэн зорилгыг боловсролтой болохыг зорьж буй хүм бүр тавих ёстой.

Энэ зорилгуудын аль нь илүү чухал вэ?

Үүнээс хамаарч унших арга мөн номны төрөл ч гэсэп тодорхой болно. Хэрэв янз бүрийн мэдээлэл цуглуулах шаардлагатай бол энэ зорилгод тохирсон, уг мэдээллийг хамгийн бага хүч. хөдөлмөр зарж олж авах боломжтой номыг сонгож авах нь зүйтэй. Гэвч оюун ухааныг тэлж хөгжүүлэх зорилготой бол арай өөр ном сонгож авах шаардлагатай нь ойлгомжтой. Хэт хэцүү биш, гэхдээ хэт хөнгөн биш, унших үед байнга ухаан зарцуулах, бодохыг шаардах номыг сонгох нь тохиромжтой.

Боловсролтой хүн боловсролгүй хүнээс юугаараа ялгардаг вэ?

Боловсролтой хүиийг боловсролгүй хүнээс мэдлэгийн хэмжээгээр нь ялгах боломжгүй. Английн нэрт сэтгэгч Рескин хэлэхдээ, хэрэв хэн нэгэн Британийн музей (нийтийн номын caн) дэх бүх номыг уншиж дуусгаад, уншсанаа бүгдийг эргүүлэн санаж байсан ч энэ хүн боловсролтой гэж баттам хэлэгдэхгүй гэжээ. Боловсролтой болоход зөвхөн мэдлэг бус оюун ухааны онцгой соёл, сэтгэх чадвар, мэдлэгээ ашиглах чадвар, бусад оюун ухааны хөгжил байх шаардлагатай. Дунд заримдаа бүр дээд боловсролтой хүнээс ч мэдлэгээрээ бараг ялгарахааргүйгээр өөрсдөө боловсорсон хүмүүс байдаг. (ийм хүмүүс цөөхөн) Гэхдээ бас үүнээс тэс өөр, их юм уншсан, их мэдлэгтэй хир нь хүндхэн сэдвээр ганц асуулт тавиад л боловсролгүй болохыг нь мэдэж болох хүмүүс байдаг. Яагаад ингэж анзаарагдаж байна вэ? Энэ нь системтэй сэтгэхүй, оюун ухааны соёл дутагдаж байна гэсэн үг. Бүрэн дунд боловсролын сургууль нь мэдлэгийг олгохоос гадна ямар нэг хэмжээгээр дээр дурдсан зүйлүүдийг олгодог. Боловсролтой байхын тулд зөвхөн мэдлэг хангалтгай бус бөгөөд оөр зүйлүүд шаардлагатай байдаг. Харьцангуй цөөн хүн үүнийг ойлгодог бөгөөд мэдлэгийн хүрээгээ тэлэхээс гадна гол нь оюун ухаанаа хөгжүүлэх, системтэйгээр сэтгэх дадалтай байх ёстой юм.

Өөрийгөө боловсруулахын зорилго юунд орших вэ?

Өөрийгөө боловсруулах нь энэ тал дээр хөдөлмөрлөхийг шаардана. Энэ ажиллагаа нь зүгээр л муу ойлгосон мэдлэгээр толгойгоо дүүргэх биш харин мэдлэгийг эзэмшиж, хөгжүүлэх үйл явц юм. Үүний тулд биеэ биеийн тамираар хөгжүүлдэг шиг өөрийн оюун ухаанаа хөгжүүлж, дасгалжуулах шаардлагатай. Үүнд ганц л арга зам байдаг: оюун ухааны дасгал, ажил, ажил, ажил. Өөрийгөө боловсруулах ажил нь хамгийн нухацтай, туйлбартай, ихэвчлэн маш урт хугацааны ажил байдаг. Гэвч үүнд зарцуулсан хугацаанд харамсаад хэрэггүй. Хожим нь хангалггай нөхөгдөх болно. Өөрөөр хэлбэл, боловсролынхоо ачаар аливаа ажлыг богино хугацаанд гүйцэтгэж хангалттай хугацаа хожих болно. Хэдийгээр уншсан ном мартагдаж болох боловч оюун ухааны ажлын үр дүн алдагдахгүй, чамд ашигтай дадал болон үлдэх болно. Гэхдээ ном мартагдахгүй. Ийм ажил нь юмыг цээжлэх үр ашигтай арга юм.

Номон дээр ажилласнаар оюун ухаанд олон зүйл хадагдаж үлдэх бөгөөд ийм маягаар чи хоёр зорилгод хүрэх болно. (мэдлэгийн хүрээгээ тэлэх, оюун ухаанаа хөгжүүлэх)

Хэрэв чиний ой тогтоолт сайн бөгөөд мэдлэг олох зорилгоор ямар ч боловсруулалтгүйгээр ном уншвал оюун ухааныг хөгжүүлэх тал дээр төдийлэн ахиц гарахгүй.

Ялангуяа шинжлэх ухааны ном уншнж байхад номон дээр ажиллах зорилго юунд

орших вэ?

Юуны өмнө номыг сайн ойлгоход оршино. Энэ ажил амаргүй. Ном уншсан хүнээс номын гол агуулгыг асуухад юу ч ойлгоогүй эсвэл ташаа ойлгосон байдаг. Номыг ойлгохгүй байх нь зовлон, ташаа ойлгох нь түүнээс илүү гашуун зовлон юм. Энэ нь ихэвчлэн боловсруулалтгүйгээр буюу хамгийн бага хөдөлмөр зарж уншсанаас шалтгаалдаг.


Уншиж буй санаа нь шимэ, чухал байх тусам тэр хэмжээгээр түүнийг ойлгоход түвэгтэй байдаг. Урлагийн агуу бүтээлийг унших нь зөвхөн ойлгох бус түүнийг "мэдрэх" нь чухал.

Номыг сайн уншихад, уншиж ойлгохыг эрмэлзэх үед үүсэх асуудлын зэрэгцээ бас өөр төрлийи санаа, асуудал гарч ирдэг. Бид зохиогчийн санаа оноог дүгнэж, түүнийг хүлээн зөвшөөрөх юм уу эсвэл түүнийг буруушаадаг. Хэрэв хүлээн зөвшөөрвөл түүнийхийг өөрийнхтэйгээ харьцуулна, өөрийн дүгнэлтийг гаргана, үүнээс урган гарах асуултуудыг тавина. Хэрэв түүнтэй санал нийлэхгүй бол түүнийг шүүмжилж, няцаахыг хичээдэг. Энэ бүгд нь маш ашиггай ажил бөгөөд энэ нь ойлголтыг гүнзгийрүүлдэг. Бэлэн шүүмжлэн хэлэлцсэн агуулгатай зүйл уншвал энэ нь оюун ухааныг хөгжүүлэхгүй. Шинжлэх ухааны сайн номыг зөв унших явцдаа бид, гарамгай сэтгэгчдийн сэтгэх үйл явцыг мөрддөг, тэдгээрийн шүүмжлэлийг боловсруулдаг, тэдгээрийн асуудлыг судлах, батлах. тайлбарлах аргыг сурдаг. Ийм номыг судалснаар сэтгэхүйн агуу мастеруудын үйл ажиллагаанаас суралцдаг. Энэ нь сэтгэхүйг хөгжүүлэх, системтэй сэтгэхэд асар их ач холбогдолтой юм. Урлагийн сайн бүтээлийг зөв уншсанаар бид өөрсдийн амьдралын туршлагыг баяжуулж, сэтгэл санаагаа өөдрөг болгож, хүсэл зоригоо хүмүүжүүлдэг.

Ном унших дадал болон түүнтэй ажиллах тухай

Хэрэв бид өөрсднйн хүсэл эрмэлзлэлээр, хөлс хүчээ хайрлалгүй хөдөлмөрлөсний үр дүнд уншиж сурвал бид олон ашигтай дадлуудтай болно. Дадал:

Уншиж байгаа зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлэх

Хэрэгцээгүй зүйлүүдийг орхин, уншиж буй зүйлийнхээ хамгийн гол зүйлийг "сугалж гаргаж ирэх"

Зохиогчийн илэрхийлэх гэсэн санааг бүрэн, тодорхой барьж авах (энэ нь өөрийн санааг тодорхой илэрхийлэхэд туслана.)

Дараалалтай, хянуур сэтгэх (энэ нь юугаар ч сольшгүй баялаг)

Хэн ийм дадлыг эзэмшинэ тэр хүн жинхэнэ боловсролтой болох үндэс суурьтай байх ба мэдлэггүй байх аргагүй юм. Мөн тэр хүн гүнзгий унших дадлын түлхүүрийг эзэмших ба амьдралыг гүнзгий ойлгож, уншиж буй зүйлийг "мэдэрч", тодорхой дүрсэлж чадна. Бидний дээр тэмдэглэсэн зорилгод нийцсэн ажил нь номыг боловсруулах үйл явц юм. Энэ нь номыг эсвэл асуудлыг судлах, өөрийгөө хөгжүүлэх ном уншихад зайлшгүй шаардлагатай. Ийм ажилд дээр хэлсэнчлэн цаг хугацаа, хөлс хүчээ хайрлах хэрэггүй. Үүний тулд бүгдииг зориулах ёстой, хангалтгай эргэн төлөгдөх болно.

Зөв уншихад зайлшгүй шаардагдах нөхцлүүд

Дээр дурдсан дадлуудтай байх, муу зуршилгүй байх.

Эхний бөгөөд хамгийн зайлшгүй шаардлагатай нөхцөл бол уншиж байгаа зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлэх, барих чадвар юм. Хэнд ийм чадвар байхгүй байна тэр хүн уншиж чадахгүй. Мэдээж уншсан зүйлсээ санаж байхын тулд ой тогтоолт зайлшгүй шаардалагатай. Ой тогтоолт муудсан талаар цөөнгүй гомдол сонсогддог: "нэг мөр уншчихаад дараагийн мөрийг уншихад анхныхыгаа бүр юуны тухай байсныг нь хүртэл мартчих юм". Энэ нь ихэвчлэн доорхи хоёр шалтгаантай:

Мэдрэлийн өвчин

Анхаарал сулрах

Ном унших үед сэтгэл санаа түүнээс үргэлж хөндийрч байдаг. Заримдаа бүр номын бүдэг бадаг санаатай зэрэгцэн тэс өөр санаа толгойд эргэлдэж байдаг. Үүний шалтгаан: өвчин эсвэл муу зуршил. Муу зуршил эсвэл зарим тохиолдолд өвчний улмаас анхаарал сулрах, анхаарал дутагдах зэргийн эсрэг анхаарал төвлөрүүлэх дасгалын тусламжтайгаар тэмцэж болно. Жишээ нь: хоёр гурван мөр зүйл аваад түүндээ хамаг анхаарлаа хандуулан бүгдийг тодорхой ойлгох зорилготойгоор уншина. Үүний тулд түүнийг хэд хэд дахин унших шаардлага заримдаа гардаг. Хэрэв ойлгож чаддаг болсон бол дараагийн өдөр нь мөрийнхөө тоог ихэсгэх шаардлагатай.

Дасгалыг өдөр бүр хийх ёстой. Хэрэв анхаарал тийм муу биш бол мэдээж олон мөрөөс эхлэх хэрэгтэй.

Сэтгэхүй ба дүрслэн бодох

Мэдээж, сайн уншихад сэтгэн бодох чадвар зайлшгүй шаардлагатай. Ихэнх хүмүүс дүрслэн бодох чадварын чухал болохыг ойлгодоггүй. Энэ асуудал дээр нилээд тогтож ярилцах ёстой. Дүрслэн бодох нь ямар нэг хэмжээгээр бидний туршлагыг орлодог. Бидний туршлага маш хязгаарлагдмал, маш их аялсан, туршсан, харсан хүний хувьд ч тэр. Дүрслэн бодох нь биднээс илүү зүйл харсан, бидний хараагүйг харсан бусдын нүдээр харах, биднээс илүү зүйл мэдэрсэн хүмүүстэй хамт мэдрэх боломжийг бидэнд олгодог. Дүрслэн бодох нь нисдэг хивс дээр суусантай л ижил. Ингэж бодож сурцгаа, тэгвэл дурын газартаа хүссэн цаггаа очиж чадах болно. Жишээ нь: Африк дахь аяллын талаар уншиж байгаа бол, зөв дүрслэн бодож чадаж байгаа бол тэр хүн зохиогчтой хамт "аялж" чадна. Өөрөөр хэлбэл, тэр хүн зохиогчтой хамт харж, сонсч, мэдэрч, амьдрах болно. Түүхийн ном уншиж байвал тэр хүн эртний улс руу нисч очиж, тэр үеийн хүмүүстэй хамт амьдарч чадах ба түүнд Уэллсийн "цаг хугацааны машин" шаардлагагүй.

Бүх зүйлийг дүрслэн бодох чадвартай байх ёстой бөгөөд үүний үр дүнд өөрийи багахан шиг туршлагаа хязгааргүй өсгөх боломжтой болно. Дүрслэн бодохын ач холбогдол ийм байна. Хүн болгон зөв ашиглаж чаддаггүй дүрслэн бодохын хүч чадал ийм байна. Олон уншигчид ялангуяа өсвөр үеийнхэн зөвхөн өөрийгөө орлуулан мөрөөдөж дүрслэн боддог. Жишээ нь: өсвөр насны уншигч нь Майн Ридийн зохиолыг уншаад зэрлэг амьтан болон цуст апачиудтай хийх өөрийи ирээдүйн тэмцлийг дүрслэн боддог. Мөн гадаад байдлын төсөөлөл, гайхамшигт байгаль зэрэг "хэрэггүй тодруулга"-уудыг алгасах юм уу эсвэл зүгээр л "гүйлгэн" өнгөрдөг. Гэтэл үүнтэй хамт ямар зүйлийг уншилгүй өнгөрч байгаагаа ухаж ойлгох ёстой!... Ингэж унших нь буруу юм. Мэдээж, энд зөв унших гол зарчмыг чанд баримтлах шаардлагатай: зорилгодоо тохирсон унших аргыг хэрэглэх. Хүнд дагах шаардлагагүй жишээ, туршлага гэж байдаг, мөн дүрслэн бодохгүйгээр унших ном ч гэж байдаг. Гэхдээ өөрийгөө хөгжүүлэх зорилгоор ном уншиж байвал бүх л чадлаараа дүрслэн бодож унших ёстой.

Сайн уншихад садаа болох дотоод хүчнн зүйл. Тэвчээргүй зан

Ийм саад нь уншигчнйн сэтгэл зүйн онцлог болох тэвчээргүй зан, сэтгэхгүй залхуурах, анхааралгүй байх, дүрслэн бодохгүй байх эсвэл муу дадал байдаг.

Тэвчээргүй зан нь эдгээрээс нэгдүгээрт тавигдана. Уншигч нь үйл явцын өрнөлийг дагахыг тэвчихгүй шууд л үр дүнг олж мэдэхийг хүсэх. Ингэснээр тэр хүн бүтэн хуудас алгасан урагшилж "ямар төгсгөл" байгааг хардаг. Зарим тохиолдолд энэ нь хортой нөлөөгүй байдаг, гэвч заримдаа номноос уншсан бүх зүйлийг үр дүнгүй болгодог. Хэрэв "урагшаа үсрэх" нь ямар нэг онцгой дүрслэн бодохтой холбоогүй, тэвчээргүй зантай чинь холбоотой бол үүнээс заавал зайлсхийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл онцгой шаардлага байхгүй л бол алгасахгүй унших шаардлагатай.

Дүрслэн бодох болон сэтгэхээс залхуурах

Олон уншигчдад ном уншихад тохиолддог хамгийн гол садаа бол сэтгэхгүй залхуурах, дүрслэн бодохгүй залхуурах явдал байдаг. Бидэнд тэднийг хүчлэх нь таатай бус. Бидний өмнө номны ойлгомжгүй хэсэг байна. Энэ хэсгийг ойлгохын тулд сэтгэхүйн бүх чадлаа дайчлах ёстой. Гэвч бид дайчлахыг "хүссэнгүй", цааш өнгөрөөд явлаа. Зохиогч ямар нэг юмыг батална. Түүний баталгааг задлан шинжлэх ёстой. Гэвч үүний тулд сэтгэхүйгээ бас л дайчлах ёстой. Бид цааш гулгаад л явлаа. Асуулт Хаашаа вэ? Хариулт: Сэтгэхүйгээ дайчлах шаардлагагүй хэсэг рүү. Хөлс, хүч гаргалгүйгээр унших.сэтгэх болон дүрслэн бодохыг чармайхгүйгээр унших нь олонтаа тохиолддог бөгөөд энэ нь уншлагын хамгийн том садаа юм.

Хүн бусад зүйлд маш хөдөлмөрч байж болно. Бүр унших, судлахад хүртэл шүү. Уншигч нь сэтгэхгүйгээр уншихын тулд бүхэл бүтэн номыг хүртэл тэвчээртэйгээр цээжлэхэд бэлэн байдаг.

"Цээжлэх шунал" нь сэтгэхээс залхуурч хойшоо сууж байгаатай холбоотой. Хүн жишээлбэл маш анхааралтайгаар, алдаагүйгээр олон тоог тоолно, хуулна, гэвч сэтгэх, дүрслэн бодох шаардлага гарахад шантардаг. Сайн уншиж сурахыг оролдож буй хүн бүр гүнзгий уншихад хамгийн гол садаа болдог эдгээр хэлбэрийн залхууралтай тэмцэх зайлшгүй шаардлагатай. Эдгээр садаа нь өөрийгөө хөгжүүлэх зорилгоор уншиж байгаа тохиолдолд маш хортой. Бүх төрлийн залхууралтай тэмцэхдээ энэ саадыг давах ёстой гэдгийг үргэлж санаж, сэтгэхүйн хүч чадлаа гаргаж байх ёстой. Үүнийг дадлаар давна, дадал нь олон дахин давтагдах хөдөлмөрийн үр дүнд бий болно. Өөрөөр хэлбэл, дээрхи хоёр төрлийн залхуурлыг даван туулахын тулд дахин давтан залхууралгүйгээр сэтгэж, дүрслэн бодож байх шаардлагатай.

Муу зуршил

Үүнд юуны өмнө анхаарал сулруулах зүйлүүд ордог. Жишээ нь ном унших үедээ өөр зүйл боддог зуршил. Номыг цалгар назгай унших зуршил нь уншигчийн бүх хөдөлмөрийг үгүй хийдэг. Энэ тухай бид дээр сануулсан.

Номыг "гүйлгэж" унших зуршил нь удаан тогтож унших чадваргүй болгодог. Гүйлгэж унших нь олон учир шалтгаантай. Үүнд номыг зүгээр л "залгих" зуршлыг багтааж болно. Хэрэв өдөрт 400 хуудас уншиж байвап энд гүнзгий, бүтэн уншсан эсэх талаар яриа байж таарахгүй. Зайлшгүй нөхцөл байдал заримдаа ингэж уншихад сургадаг. Жишээ нь шүүмжлэгч, урлаг судлаач нар ийм байдалд ордог. Тэд ажлын шаардлагаар олон тооны ном, зохиолтой танилцах хэрэгтэй болдог. Гэвч ямар ч шалхгаан байсан үүний эсрэг тэмцэх зайлшгүй шаардлагатай. Өөрийнхөө бүрэн, гүнзгий, сайн унших чадварыг хадгалах ёстой.

"Толгой өндийлгөлгүй" унших. Толгой өндийлгөлгүй унших нь бас л хортой. Ингэж уншсанаар толгой дүйнгэтэж өвдөхөөс гадна хэт ядардаг. Энэ нь маш хортой гэдэг нь хэнд ч илэрхий. Толгой өндийлгөлгүй уншсанаар номыг гүйлгэж унших, өнгөц унших муу зуршилтай болохоос гадна ой тогтоолтыг муутгаж, анхаарлыг сулруулдаг. Ном "залгигчид" ой тогтоолт муудсан гэж их ярьдаг. Ер нь олныг "залгивал" багахан хэсэг нь боловсруулагдана.

Номыг уншиж дуусгалгүй орхих зуршил

Ийм зуршил нь ном унших хүсэл, зоригийг бууруулдаг. Хүчтэй хүний нэг гол чанар бол эхэлсэн л бол ажлыг заавал дуусгадаг чанар юм. Мэдээж зарим тохиолдолд энэ дүрмийг зөрчих шаардлага гардаг. Хэрэв юуг нь ч ойлгох боломжгүй ном авч уншаад юу ч ойлгохгүйгээр дуусгах гээд хичээгээд байх нь утгагүй. Эхлээд номыг бүхэлд нь харах нь номыг дуусгалгүй орхихоос сэргийлдэг. Өорийгөө хөгжүүлэх зорилгоор зөв номоо сонгон авч уншиж байгаа тохиолдолд номоо уншиж дуусгалгүйгээр орхиж болохгүй.

Зарим тохиолдолд унших зорилгоос хамааран алгасч унших шаардлага гардаг. Гэхдээ ингэх онц шаардлагагүй үед энэ нь муу зуршил юм.

Өөрийгөө хөгжүүлэх зорилгоор уншихад баримтлах ерөнхнй заавар

Юуг уншихыг заах нь миний зорилго биш. Гэвч ерөнхий зөвлөгөө өгөх нь илүүдэхгүй. Олон ном унших хэрэггүй, тоог нь багасгах хэрэгтэй. Гэхдээ нөхцөл байдлаасаа шалтгаалан олдож болох хамгийн сайн номыг унших хэрэгтэй. Хамгийн хэрэггэй, зайлшгүй чухлыг нь сонгох ёстой. Зарим хүн "өөртөө сонирхолгүй номыг унших хэрэггүй." гэдэг. Энэ бол буруу. Сонирхолтой байна уу үгүй юу гэдэг асуудал бол хоёрдугаар зэргийн асуудал юм. Нэгдүгээр зэргийн асуудал бол чамд хэрэгтэй юу үгүй юу гэдэг асуудал. Маш хөнгөн эсвэл маш хэцүү номыг унших хэрэггүй. Өөрсдийнхөө уншиж чадах гэхдээ тодорхой хэмжээний хүч, хөдөлмөрөө зориулан байж унших номыг сонгох ёстой. Энэ тухай бид өмнө ярьсан. Хэрэв чиний тархинаас ном маш хурдан арчигдаж байвал үүний шалтгаан нь номонд бус харин уншигч та арчуулахгүйн тулд юу ч хийхгуй байгаатай холбоотой. Сэтгэхээс залхуурах, уншиж чадахгүй байх зэрэг нь ном толгойд тогтохгүй байхын шалтгаан юм. Уншихдаа тодорхой төлөвлөгөөтэй байх ёстой. Ялангуяа ямар нэг шинжлэх ухааныг судлах тохиолдолд их чухал. Товч сурах бичгээр эхлээд дараа нь тодорхой дэлгэрэнгүй ном, зохиол унших ыь зүйтэй. Логик мэдэхгүй хүн Кантын философийн зохиолуудыг шууд уншвал үр дүн их л муутай байх болно. Толгойд нь "бантан" л үлдэх болно.

Номыг боловсруулалттайгаар унших

Чиний өмнө чамд чухал, өөрийн чинь хөгжилд хэрэгцээтэй ном байна. Түүнийг хэрхэн унших вэ?

Би та нарт олон уншигч нарыы туршлагаас бий болсон зааварчилгаа өгье. Энэ заавар нь номыг хамгийн сайн уншихад зориулагдсан учраас энэ зааврыг номын хир чухал эсэхээс шалтгаалан заавраас бага зэрэг хазайж болно. Энэ зааврыг голчлон шинжлэх ухааны ном уншихад ашиглах нь тохиромжтой,

Сэтгэл санааг өөдрөг болгох ном

Миний бодлоор ийм ном их чухал. Өдөр тутмын амьдралд их зорилгод уриалан дуудсан зүйл их хэрэгтэй байдаг. Үүнийг номноос уншиж болно. Хэрэв ийм ном уншихгүй байгаа бол хүн амьдралдаа их зүйлийг алдаж байна гэсэн үг. Ийм номыг ндэвхигүй байдлаар уншдаг. Ийм номыг шүүмжлэх зорилгоор уншдаггүй. Энэ номыг унших зорилго нь уг номонд бичигдсэн зүйлийг өөртөө шингээх, түүгээр амьсгалах, мэдрэх явдал юм. Гэхдээ өөртөө тохирсон энэ төрлийн номыг хайж олох шаардлагатай. Учир нь ийм төрлийн ном болгон уншигчид тохирдоггүй. Хэрэв тохирсон номоо олсон бол түүнийг идэвхигүй байдлаар унших хэрэгтэй. Өөрийнхөө сэтгэл санааг өөдрөг болгох, өөрийгөө хүмүүжүүлэх, хүч чадлаа сэргээх, номон дахь утга санааг амьдралд хэрэгжүүлэхийн тулд өөртөө хэрэгтэй зүйлсээ тэмдэглэж авах нь зүйтэй байдаг. Дараа нь өөрийнхөө хэрэгтэй зүйлээ олоход амар. Гэхдээ номон дахь хэрэгтэй зүйлээ өөрийн өнөөдрийн амьдралд тохируулж ашиглах шаардлагатай. Ингэхгүй бол ашиггүй, зарим тохиолдолд бүр хортой үр дагавартай байдаг. Номноос өөрийн амьдралд шилжүүлсэн утга санаа нь сайн зуршлын үндэс болдог бол шилжүүлээгүй утга санаа нь "хоосон мөрөөдөгч" болох алхам юм.

Урлагийн бүтээлийг унших

Ийм бүтээлийг эхлээд идэвхигүй байдлаар унших ёстой. Зөвхөн үүний дараа л боловсруулалттайгаар уншиж болно. Хэрэв чи шүлэг уншиж байгаа бол түүнд задлан шинжилгээ хийж унших ёстой. Жишээ нь бид өөрийнхөө хайртай яруу найрагчийн шүлгийг уншиж байгаа бол түүндээ уусч, мэдрэх хэрэгтэй. Гэхдээ задлан шинжилгээ хийх нь дээрх үйл явцаас тэс өөр үйл явц юм. Ингэж задлан шинжилгээ хийх нь ашигтайгаас гадна зайлшгүй хийгдэх ёстой үйл явц юм.

Том хэмжээний бүтээлийг завсарлагагүй унших боломжгүй байдаг. Заримдаа бодох, шүүн тунгаах, дүгнэлт өгөх шаардлага гардаг. Ер нь үргэлж нэг хэвийн байдлаар идэвхигүй уншиж болохгүй. Уншиж байгаа зүйлийнхээ талаар янз бүрийн санаа оноо гаргах, тэмдэглэл хийх зэрэг шаардлага ялангуяа задлан шинжилгээтэй, шүүмжлэлтэй уншихад дассан уншигчдад гардаг. Гэхдээ ийм зуйлүүдийг хийх зайлшгүй шаардлага байхгүй. Урлагийн бүтээлийг идэвхигүй байдлаар унших тохиолдолд л номон дахь зүйлээ дүрслэн бодож улмаар түүнд уусах боломжтой.

Дүрслэн бодохын үүрэг

Энэ нь дээр өгүүлсэн зүйлтэй холбогддог. Хөгжимд хоёр уран бүтээлч шаардлагатай- хөгжмийн зохиолч ба хөгжимчин, харин уншихад бол зохиогч ба уншигч шаардлагатай. Маш алдартай, хосгүй хөгжмийн зохиолыг чадвар муутай хөгжимчин тогловол хөгжим нь зүгээр л чахарсан авиа болж хувирна. Үүнтэй адилаар муу уншигчийн ухаан санаанд урлагийн хамгийн сайн бүтээл ч гэсэн бүрэн бус, гажилттай, муугаар дүрслэгдэж болно. Иймд унших гэдэг нь энэ талаас авч үзвэл нэг төрлийн авьяас юм. Гэхдээ хүн бүр л үүнийг хамгийн сайн эзэмшсэн байх үүрэгтэй бус. Энд дахин сануулахад, өөрийнхөө дүрслэн бодох бүх чадвараа дайчлан унших ёстой. Энэ нь олон зүйлийн түлхүүр болдог. Хэрвээ чи урьд нь ингэж уншдаггүй байсан бол одоо ингэж унших гээд оролдоод үзэх хэрэгтэй. Ингэж уншиж чадвал илбийн мэт зүйл болж енгөрнө. Тухайлбал, чиний уншиж буй ном амилж, ярьж, урьд өмнө нь анзаарагдаагүй байсан мянга мянган цэцэг дэлбээгээ нээх болно. Үүний тулд чи өөрийнхөө харааны, сонсголын болон бусад бүх төрлинн дүрслэн бодох чадвараа дайчлах ёстой. '"Удаан хугацааны аялал" гэсэн Л.Толстойн зохиолыг дээрх дүрслэн бодох чадвараа дайчлан уншиж чадвал чи өрөөндөө суунгаа галт тэргээр аялж, салхийг мэдэрч, цахилгааны гялбааг харж, залуу Иртеньевийн сэтгэгдлийг хуваалцах болно. Ямар нэг хүний тухай уншихад чи тэдгээр хүмүүсийг харж, сонсох болно. Ингэж уншиж сурахын тулд өөрийгөө хөгжүүлж, ажиллах ёстой. Зохиогчийн дүрсэлж буй байдлыг тод томруунаар харахын тулд дүрсэлж бичсэн хэсгийг дахнн дахин унших шаардлагатай. Ингэж дүрсэлж унших нь амар биш гэхдээ гайхалтай, сонирхолтой юм.

Дахин унших

Зарам хүмүүс урлаг нь зөвхөн гоо сайхны таашаал л өгөх зорилготой гэж боддог. Гэхдээ энэ нь маш том алдаа юм, Зорилго нь олон талтай. Яруу найргийн урлагийг зөв ашигласан тохиолдолд уншигчдын мэдрэхүй, ажиглах болон сэтгэх чадварыг хөгжүүлдэг. Мөн уншсанаар өөрсдийихөө амьдралын туршлагыг бусад хүмүүсийн тухайлбал гарамгай, тэргүүиий эсвэл агуу хүмүүсийн туршлагаар өргөжүүлдэг. Өөрөөр хэлбэл, нэг амьдралаараа олон хүний амьдралыг туулна гэсэн үг. Ном уншихын ашиг тус зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. Урлагийн том бүтээлийг уншиж түүнийг мэдрэхийн тулд түүнийг нэг бус удаа дахин унших шаардлагатай байдаг. Үүнээс гадна анх удаа уншиж байгаа бүтээл нь бидэнд маш их шинэлэг санаа, утга учирыг өгдөг, Дахин уншсанаар бид энэ нэгэнт уншсан зүйлдээ анхаарлаа хандуулахгүй бөгөөд харин илүү чухал байж болзошгүи зүйл дээр тогтож унших бололцоог өгдөг.

Зөвхөн дахин давтан уншсаны үр дүнд урлагийн бүтээлийг жинхэнэ утгаар нь ойлгож, мэдрэх болно.

Шүүмжлэлийг унших

Ямар нэг бүтээлийн шүүмжийг уншихын тулд шүүмжийг шууд уншиж болохгүй. Шүүмжийг шууд унших нь шүүмжлэгчийн өөрийн санааг үгүйсгэж улмаар хүний нүдээр уг бүтээлийг харж эхэлдэг. Иймд эхлээд бүтээлийг нь уншиж өөрийн шүүмж, дүгнэлтийг өгөх хэрэггэй. Зөвхөн үүний дараа л бусдын шүүмжийг уншиж, өөрийнхтэйгээ харьцуулалт хийж, зөв бурууг нь тунгаах нь зүйтэй. Ийм маягаар шүүмжийг унших нь өөрийгөө шүүмжлэгчийн хувьд өөрийгөө хөгжүүлэх нэг дасгал юм.

Харин шүүмжлэгч, урлаг судлаачийн хувьд өөрийгөө хөгжүүлэх зорилго тавиагүй бол унших номоо сонгохдоо ямар нэг шүүмжлэгчийн өгсөн үнэлэлт, дүгнэлт болон шүүмжийг эхлээд уншиж мэдэх нь уг бүтээлийг унших шаардлагатай эсэх, чиний унших ёстой бүтээл мөн эсэх зэргийг тогтооход зохистой арга юм.

Номтойгоо эхлэн танилцах

Номыг уншиж боловсруулах үндсэн хоёр арга байдаг. Эхний арга - Сургуульд заадаг арга : эхний

хуудаснаас нь эхлэн уншиж, боловсруулж эхлэх ба хэсэг хэсгээр нь цаашид судална. Энэ

тохиолдолд эхний үзэж судалсан зүйлээ дараагийнхтай нь холбож нэгтгэхгүй байх нь элбэг

тохиолддог. Бүх номоо уншиж дууссаны дараа л бүгдийг нэгтгэдэг.

Өөрийгөө хөгжүүлэх зорилгоор номыг боловсруулалттайгаар уншихын тулд номны бүх агуулгын

талаар тов тодорхой төсөөлөлтэй байх нь үндсэн зорилгын нэг нь юм. Ингэж тодорхой мэдсэнээр

номны гол утга санаа болоод номын агуулгын ерөнхий бүдүүвч, үндсэн хэсгүүдийн агуулгыг

тодорхой ойлгох боломжтой болно. Ингэж ойлгохын тулд нэг бүрчлэн бус харин шууд үндсэн

хэсгүүдээр нь ойлгох явдал юм.

Өмнө нь хаалт тавьсан маш том хэмжээний бидний үл мэдэх зураг байна гэж төсөөлье. Хэрэв тэр

хаалтанд зургийн өндрийн хэмжээтэй урт, өргөний хувьд нарийн зурвас гаргавал бид зургийг зурвасын өргөнөөр л харах болно. Энэ зурвасаа зургийн уртын дагуу хөдөлгөвөл бид зургийг

бүгдийг нэгэн зэрэг биш харин зурвасын өргөнөөр л харж зургийг дуусгана. Үүний дараа бид

зургийг бүхэлд сэргээж санахад түвэгтэй байх болно. Номын агуулгын талаар төсөөлөлгүй байж

ном унших нь том хэмжээний зургийг иймэрхүү байдлаар үзэхтэй адил юм. Өөрөөр хэлбэл, бүрэн

агуулгыг нь мэдэхгүй номыг хуудас хуудсаар иь унших нь том хэмжээний зургийг нарийн

зурвасаар харахтай адил.

Бидний хувьд ерөнхий ойлголтоос тодорхой олголт руу шилжих нь илүү зохимжтой. Өөрөөр

хэлбэл, үл мэдэгдэх зургийг эхлээд бүхэлд нь хараад дараа нь тодорхой хэсгүүдийг ажиглаж

судлах нь зохимжтой.

Номыг жинхэнэ, боловсруулалттайгаар уншихын өмнө түүний агуулгатай танилцах нь хугацаа,

хөдөлмөрийг их хэмнэх ба үр дүнтэй байдаг.

Номын агуулгын тойм

Номын талаар урьдчилан тойм ойлголт авахын тулд түүний агуулгыг ашиглах нь зүйтэй. Ингэж

тойм ойлголт авахын тулд дараах алхмуудыг хийх шаардлагатай:

Номын нэр нь агуулгаа ихэнхдээ тодорхойлж баПдаг.

Гэхдээ номын гол утга санааг өөр аргаар тодорхойлох шаардлага гардаг. Өөрөөр хэлбэл өмнөх үг,

оршил, гарчиг, номын дугнэлт зэргийг уншиж номын гол угга санаа болон агуулгын талаар

ойлголт авч болдог.

Өмнөх үг ба оршил

Олон уншигчид өмнөх үгийг '"хэрэггүй эд" хэмээн үзэж уншихгүй орхигдуулдаг. Гэвч ихэнхдээ

түүнд маш чухал мэдээллүүд байдаг. Жишээ нь: энд зохиогч номомд тавигдсан зорилгоо

тодорхойлдог: бүлгүүдийн агуулга, дүгнэлт г.м. Сайн бичигдсэн өмнөх үг бол номонд тавигдсан

зорилго болоод түүний бүх агуулгыг тод томруун, ойлгомжтой болгож өгдөг.

Номны оршилд ихэвчлэн номын шууд хамааралгүй боловч түүнийг ойлгоход зайлшгүй

шаардлагатай мэдээлэл агуулагддаг. Гэхдээ зарим тохиолдолд номын ерөнхий бүтэц, төлөвлөгөө,

унших аргыг нь зааж өгсөн байдаг.

Иймд өмнөх үг ба оршил нь номны агуулгыг тойм байдлаар ойлгоход ихээхэн тус үзүүлнэ.

Гарчиг

Номын гарчгийг унших нь бүр их чухал. Үүний тусламжтайгаар бид номыг бүрэн уншаагүй хир нь түүний ерөнхий бүтэц, үндсэн бүлэг, ерөнхий агуулга зэргийг мэдэх болно. Роман, тууж зэрэг зохиолын хувьд гарчиг чухал бус. Харин шинжлэх ухааны номын хувьд маш чухал. Уншигчид үүнийг сайн ашиглаж чаддаггүй. Зүгээр л аль бүлэг хэддүгээр хуудсанд байгаа эсэхийг мэдэх гэж ашигладаг. Энэ бол маш том алдаа. Шинжлэх ухааны номны хувьд гарчиг их ач холбогдолтой. Ном уншиж эхлэхдээ түүнийг л унших хэрэгтэй. Ном унших явцдаа түүнтэй байнга харьцаж, ном уншиж дуусгахдаа ч ашиглах хэрэгтэй.

Номын гарчиг гэдэг бол хаана байгаагаа тодорхойлоход ашиглаж болох газрын зураг гэсэн үг юм. Урьд өмнө нь үзээгүй хот газар ирсэн тохиолдолд түүний газрын зурагтай танилцах хэрэгтэй. Үүнийг аялагч болгон мэднэ. Газрын зураг нь шинэ, таньж мэдэхгүй газарт байрлалаа тодорхойлоход туслах болно. Үүнтэй адилаар ном уншихын өмнө гарчигтай танилцах хэрэгтэй. Үүний үр дүнд бид номын ерөнхий агуулгын талаар мэдлэгтэй болно.

Жишээлбэл: бид биологийн талаар мэдлэггүй гэж бодьё. "Еронхий биологи" гэсэн ном байна. Түүний гарчгийг харвап: "Оршил. Организмын үүрэг. Организмын бүтэц ба тэдгээрийн үүрэг. Хоол бол эрчим хүчний эх үүсвэр. Хоол идэх, боловсруулах. Эрчим хүч ба хаягдлыг ялгаруулах, Амьтан болон ургамлын мэдрэх чадвар. Хөдөлгөөн ба шилжилт. Араг яс. Организм хүрээлэн буй орчиндоо зохицох. Үржил. Байгалийн шалгарал.". Хэрэв энэ гарчгийг сайн уншиж судалсан бол номыг "харанхуй" уншихгүй. Бнд хаана ямар зүйлийн тухай яригдах вэ гэдгийг мэдэхээс гадна биологийн талаар ерөнхий ойлголтгой болох

болно.

Гэхдээ гарчиг нь маш олон янзаар бичигддэг учраас тэдгээрийг онцлогуудаас нь хамааруулан

ашиглаж сурах шаардлагатай. Зарим тохиолдолд зөвхөн бүлгийн гарчиг нь л байдаг бол зарим

тохиолдолд бүлэг, дэд бүлгийн гарчиг байдаг. Жишээлбэл: Нэгдүгээр бүлэг. Оршил. Амьтан ба

ургамал. Морфологи ба физиологи. Ойкологи. г.м.

Гарчиг нь маш тодорхой дэлгэрэнгүй заагдсан тохиолдолд эхлээд номын ерөнхий агуулгыг

тодорхойлох зорилгоор зөвхөн бүлгүүдийн гарчгийг унших нь зохимжтой. Гарчиг дахь дэд бүлэг

болон түүний агуулгын талаархи мэдээллийг номыг боловсруулалттайгаар унших явцдаа ашиглах

нь зүйтэй.

Зарим тохиолдолд гарчиг нь багаахан хэмжээний конспект шиг байдаг. Хэрэв ийм гарчиг байвал

түүнийг маш сайн уншиж судлах шаардлагатай. Номын тодорхой нэг бүлгийг уишиж дууссаны

дараа түүнийг бүхэл хэсгээс нь буюу номынхоо ерөнхий утга санаанаас салгаж болохгүй. Номоо

уншихдаа гүнзгин, боловсруулалттайгаар унших ёстой.

Номын тогсгол үг

Номын "тогсголийн үг" буюу зарим номонд бичигдсэнээр "төгсгөлийн орон"-д номын ерөнхий утга санаа, зорилтын талаар маш чухал заалтууд байхаас гадна заримдаа номын ерөнхий агуулгын талаар товчлол байдаг. Номтой уншиж танилцаагүй байж төгсгөлийн үгийг уншиж болохгүй.

Номыг гүйлгэн харж унших

Номын өмнөх үг, гарчиг, оршил, төгсгөлийн үг зэрэгтэй танилцсанаар номын ерөнхий агуулга, утга учир, бүтцийн талаар багцаалдаж болио. Уншигч нь номонд өгүүлэх зүйлийн талаар хир зэрэг их мэдлэгтэй байна төдийчинээ их мэдлэгийг эндээс олж авах болно. Maш олон ном унших шаардлагатай боловч зарим тохиолдолд тийм хугацаа бидэнд байдаггүй. Энэ үед бидэнд гүйлгэн харж унших арга тус болно. Хэрэв бид эхлээд номоо гүйлгэж хараад дараа нь боловсруулалттайгаар унших гэж байгаа бол дахин дахин гүйлгэж харах нь ашигтай.

Уншигч болгон гүйлгэн харж уншиж чаддаггүй бөгөөд цөөн хүн үүнийг сайн хийж чаддаг. Номын агуулгын талаар урьдчилан тойм ойлголт авахын тулд гүйлгэн харж унших нь гүйлгэн харж уншиж сурах сайн дасгал юм. Номыг боловсруулж унших үедээ бид тойм ойлголтыг зөв авсан эсэхээ тодорхойлох бөгөөд үүн дээрээ үндэслэн тойм ойлголт авахдаа гаргасан алдаагаа засах хэрэгтэй.

Хэрэв номонд элдэв төрлийн зураг, график байвал эдгээр нь номын тойм ойлголтыг авахад тус болно.

Номыг боловсруулалттайгаар унших гол зорилго

Шинжлэх ухааны номыг боловсруулалттайгаар уншсаны дараа доорхи гурван зорилго биелсэн байх ёстой:

Номыг зөв, тодорхой ойлгосон байх

Гол санаа, мэдээлэл зэрэг нь бидний оюун ухаанд боловсрогдсон байх

Түүний агуулгын талаар дүн шинжилгээ хийгдсэн байх

Практикт эдгээр гурван зорилго нь хоорондоо уялдаа холбоотой байдаг. Хэрэв үүний нэгийг шийдэх гэж оролдвол нөгөө хоёрыг заавал хөнддөг. Иймээс ч эдгээр асуудлуудын аль нь ч нэгдүгээрт эсвэл гуравдугаарт байх боломжгүй юм. Энэ зорилгуудын талаар бид дараа тодорхой үзэх болно.

Номыг ойлгох

Номыг уншиж ойлгох нь ихэвчлэн хүнд асуудал байдаг. "Хуурмаг ойлгох" нь хамгийн түвэгтэй, өөрөөр хэлбэл, ойлгосон юм шиг хир нь ойлгоогүй эсвэл бүр буруу ойлгосон байдаг. Уншсанаа


өөр хүнд ойлгуулах гэтэл будлиад болдоггүй. Номоо дахин уншсанаар бүх зүйлийг сайтар ойлгож

"магнай тэнийнэ". Хэрэв чи ойлгоогүйгээ мэдэрч байвал таыд сайтар хөдөлмерлөсний үр дүыд

ойлгох боломж байна. Харин ойлгосон юм шиг санагдаж байвал энэ нь үнэн хэрэгтээ ойлгоогүн

гэсэн үг, энэ алдаа засагдахгүй байж магад. Хэрэв чи дахин уншиж ойлгохыг оролдохгүй бол шүү

дээ.

Номыг уншиж сайтар ойлгох анхны нөхцөл - хангалттай сайн бэлтгэл. Ном бүр нь уншигчдад

тодорхой хэмжээний мэдлэгийг олгодог. Хэрэв уншигчид шаардлагатай суурь мэдлэг дутагдаж

байвал далай их ухаантан байсан ч тэрхүү номыг ойлгохгүй. Жишээ нь энгийн нэмж, хасах

үйлдэл мэдэхгүй хүн вариацийн тооллын талаар ном уншаад ойлгох нь юу л бол. Бараг л чадахгүй

болов уу?

Үүний үр дүн: ном уншихаа болих эсвэл "ойлгосон мэт санагдах". Эцсийн дүнд толгойдоо

"холион бантан" бий болгоно.

Хоёрдугаар нөхцөд - гадаад уг болон шинжлэх ухааны ойлголтуудыг ойлгох. Ном уншдаг хүнд

бол эдгээр нь асуудал биш юм. Зарим ийм төрлийн ойлголтыг номондоо шууд тайлбарласан

байдаг. Гэвч зарим зүплүудиПг оерөө тодруулах шаардлагатай. Үүний гулд терол бүрийн

нэвтэрхий толь эсвэл тухайн шинжлэх ухааны "гарын авлага"-ыг ашиглах хэрэгтэй.

Гуравдугаар нөхцоп - уншиж буй зүйлдээ "уусах". Ялангуяа упшиж байгаа зуйл дээрээ нүд зүгээр

"гүйж" харин "гүйлгэж" уншсан зүйл мь ухаан санаа дээр зүгээр л гулгаж онгөрдөг. (мэдээж

гүйлгэж уншиж сураагүй тохиолдолд) Номноос уншиж байгаа зүйлийнхээ гүнд нэвчиж орохын

тулд уншиж байгаа зүйлээ тогтоон барьж улмаар түүннйг ойлгоход хамаг хүчээ зориулах ёстой.

Үүний тулд маш их хүч шаардагдах бөгөөд энэ нь "залхуу" ухаанд маш "харш" зүйл юм. Хэн

уншиж байгаа зүйлдээ нэвчиж орохоос залхуурна тэр хүнд жинхэнэ мэдлэг хаалттай байх болно.

Номын агуулгыг "боловсруулах"

Уншсан номын агуулга нь хүний толгойд боловсрох ёстой. Хэрэв бид түүнийг цээжээрээ мэддэг ба энэ мэдлэг нь ой ухаанд усан дээрх тос мэт байхаас гадна бидний өмнөх мэдлэгтэй авцалдаагүй байвал энэ нь "үхмэл хөрөнгө"-тэй ижил юм. Энэ нь зүгээр л санах ойд зай эзлэхээс хэтрэхгүй. Гэтэл бидний ном уншиж олж авсан мэдлэг маань бидний тархинд буй өмнөх мэдлэг, сэтгэхүй, сэтгэл хөдлөл зэрэгтэй системтэйгээр холбогдож улмаар шаардлагатай бол тэдгээрийг өөрчлөх ёстой. Үүнд л номын агуулгыг боловсруулахын ач холбогдол оршино. Бидний номноос авсан мэдлэг нь бидний тархинд байсан өмнөх мэдлэгтэй хир зэрэг "урвал"-д орно тэр хэмжээгээр боловсруулалт сайн байна. Хэрэв ингэж "урвалд" орохгүй бол мэдлэг зевхөн цээжлэгдэх ба энэ нь уншигчийг "хоосон цэцэрхэгч" болж хувирахад нь "сайн хөрс" болж өгнө.

Номын агуулгыг боловсруулах төрөл нь номын агуулга, уншигчийн зорилго, унших чадвар зэргээс хамааран янз бүр байна. Ихэнх номны хувьд доорхи хоёр төрөл байдаг.

Нэгдүгээр төрөл. Номын агуулгыг бид өөрсдөө "эзэмших". Энэ тохиолдолд эзэмших гэдэг үг нь шууд утгаараа хэрэглэгдэнэ. Хоол хүнс нь хүний бие организмаар боловсруулагдаж биед тардаг шиг уншсан номны утга санаа, мэдээлэл нь бидний сэтгэхүйн салшгүй нэгэн хэсэг болох ёстой. Үүнийг бас бусад хүмүүсээс авч болно. Бид агуу их санааг дэвшүүлж чадахгүй ч бидний амьдралыг тодорхойлогч хүч болсон тохиолдолд агуу их санааг өөрийн болгож авч чадна. Харин ямар нэг шинжлэх ухааны юм уу эсвэл ертөнцийг үзэх үзлийн үндсийн талаар ярьж байвал энэ нь зээлдсэн сэтгэлгээ юм. Жишээ нь Ленин, Энгельс, Маркс нарын гүн ухаан, эдийн засаг, улс төрийн үзэл бодол нь бидний хувьд ертөнцийг үзэх үзлийн үндэс болж болно. Бид иймэрхүү маягаар номноос олж авсан цөөнгүй хэмжээний мэдлэгийг өөрийн болгож авдаг. Энэ бол номыг боловсруулан өөрийн болгох нэг төрөл юм.

''Боловсруулалт"-ын хоёрдугаар төрөл. Эсрэг шинжтэй. Бид номны агуулгыг үнэн гэж үзэхгүй. Түүнийг шүүмжилж бидний үзэл бодол, оюун санаатай нийцэхгүй гэж бодно. Гэвч энэ тохиолдолд үр дүн муутай ажил их хийгддэг. Хэрэв бид зохиогчийн санааг зөв, сайн ойлгосон бол бидний сэтгэхүй дэх хоосон орон зай дүүрч, буруу нь засагдах болно.

Номыг бясалгах

Номын агуулга буюу түүний санаа, мэдээлэл нь бидний тархинд өмнө байсан мэдээлэлтэй холбогдож улмаар харилцан "урвал"-д орсноор боловсруулагдаж эхэлдэг. Номыг унших ажлын зорилго нь бидний сэтгэхүй, мэдээллийн хоосон орон зайг бөглөх, түүнийг өөрчлөхөд оршдог гэдгийг бид өмнө нь ярьсан. Хэрэв бидний уншсан номын мэдээлэл нь бидний тархинд буй мэдээлэлтэй зарим талаар ижил байвал түүнийг уншсантайгаа харьцуулж, дүгнэж, өөрийн алдаагаа засахаас гадна зохиогчийн алдааг олж, шинэ дүгнэлтэд хүрэх ёстой. Энэ бүх хүнд хэцүү ажлыг бид бясалгах гэж нэрлээд байгаа юм. Хир их хэмжээгээр бидний өөрийи сэдэл санаа, мэдлэг, сэтгэл хөдлөл шингэнэ тэр хэмжээгээр бясалгалын үр дүн сайтай байх бөгөөд бясалгал гүн гүнзгий болно. Нэмж хэлэхэд энэ хэмжээгээр бас бид өөрсдийгөө боловсруулж, сэтгэхүй хөгжинө.

Зарим тохиолдолд уншиж байгаа зүйлийг харьцуулан бодсоны үр дүнд шинэлэг санаа ямар ч хүндрэлгүйгээр өөроө төрж гарч ирдэг бөгөөд энэ нь азтай мөч юм. Ийм тохиолдол цөөнгүй уншигчдад тохиолддог. Гэхдээ үүгээр хязгаарлаж болохгүй. Зорилготойгоор, зүтгэлтэйгээр бясалгадаг зуршлыг өөртөө бий болгох нь ашигтай бөгөөд зайлшгүй шаардлагатай байдаг. Үүний тулд догол доголоор нь, зүйл зүйлээр нь эсвэл бүр бүлэг бүлгээр нь амьсгаа авахгүйгээр уншихгүй!!! байх нь анхны чухал нөхцөл юм. Бясалгах нь бусад ажилтай адил хугацаа шаарддаг. Бясалгах зуршлыг бий болгох хоёр дахь нөхцөл бол нэг асуудал дээр тогтож анхаарлаа хэсэг хугацаанд төвлөрүүлэх чадвар юм. Бусад нь уншигчийн өөрийнх нь хувийн шинж чанар болон мэдлэгээс хамаарах болно.

Сонирхолтой санаа уншаад түүн дээр тогтож гарах үр дүнг нь бодоод шинэлэг санааг харьцуулаад асуудал дэвшүүлээд түүнийхээ үнэн эсэхийг шалгаад асуудлаа шийдэхийн тулд ''ажиллах" нь бясалгалын хамгийн энгийн тохиолдол юм. "Бясалгах урлаг"-аар байнга хичээллэж байх ёстой. Ном уншиж байхад толгойд орж ирсэн санаа нь тохиолдлын ч байсан, шаргуу хөдөлмөрийн үр дүн ч байсан ялгаагүй цөөнгүй тохиолдолд бидэнд маш үнэ цэнэтэй байдаг. Хэрэв ийм санаа орж ирсэн бол түүнийг заавал тэмдэглэж авах ёстой. Үгүй бол санаа алдагдаж магадгүй. Лейбниц (математикч) өөрийн шинэлэг санааг жижигхэн цаасан дээр бичээд түүнийгээ хажуу тийш нь тавиад дахин хэзээ ч хардаггүй байсан ажээ. Учир нь тэр гайхамшигтай сайн ойтой байжээ. Гэтэл яагаад түүнийг бичив? Түүнийг сэргээж санахын тулд тэмдэглэв үү? Үгүй. Бичихийн тулд санаа нь маш тодорхой, товч томьёологдсон байх ёстой, бичихгүйгээр санаа нь гялсхийгээд өнгөрөхөөс гадна тодорхой бус, бүрхэг болж үлдэж магадгүй юм. Товч, тодорхой томьёолж чадна гэдэг нь сайн ойлгосны илрэл.

Үүнээс гадна өөрт хэрэгцээтэй бусдын санааг бас тэмдэглэж авах нь зүйтэй юм. Үүний тулд санааг маш товч, тодорхойгоор түүний мөн чанарыг илэрхийлэх шаардлагатай. Энэ тухай бид дараа дэлгэрэнгүй үзэх болно.

Номыг үнэлж, шүүмжлэх

Өөрийгөө хөгжүүлэх зорилгоор уншихын тулд зөвхөн маш сайн,гарамгай сэтгэгчид, эрдэмтдийн

зохиосон номыг сонгож авах нь зүйтэй. Гэтэл яаж үнэлж дүгнэх юм бэ, би чинь дөнгөж эхлэн

суралцагч шүү дээ гэсэн асуулт гардаг.

Үүнээс бүү ай. Шүүмжлэлийн үнэ цэнийг мэдэх ёстой. Шүүмжлэл нь бидний сэтгэхүйг

хөгжүүлдэг. Бид бүр уншиж эхлэхдээ шүүмжлэх эрхтэй. Зохиогчтой санал зөрөх, түүний алдааг

олох зэрэг эрхтэй. Хэрэв ямар нэг зүйл сэжигтэй санагдвал асуудал дэвшүүлээд түүнийг

шийдэхийг хичээх хэрэгтэй. Энэ зөв үү үгүй юу гэдэг асуултыг алхам бүрдээ тавих ёстой.

Үүнгүйгээр чөлөөтэй сэтгэж чадахгүй.

Гэхдээ бид шийдэх асуудлаа дэвшүүлээд түүн дээрээ нямбай, нягт ажиллаад хэрэв шийдэж

чадахгүй бол орхих ёстой. Асуудлыг өнгөц шийдэж болохгүй. Хэрэв зохиогчийн буруу юм шиг

санагдвал "зохиогч ямар тэнэг юм бэ?" гэхийн өмнө өөртөө би буруу ойлгосон юм биш биз, би

алдаа гаргасан юм биш биз гэсэн асуултуудыг тавих ёстой. Дахин нягталж шалгасны үр дүнд

ихэвчлэн уншигчийн буруу л байдаг. Ингэж шалгах нь маш үр дүнтэй ажил юм.

Шүүмжлэл нь хоёр талтай юм. Заримдаа номын алдаа, дутагдлыг илрүүлж гаргадаг ч заримдаа

өнгөц бодол, үл хүндэтгэж бангааг харуулна. Суут хүний зохиолыг уншиж байгаа залуу хүүхдийг

авч үзье. Суут хүн нь номонд тусгасан асуудлаар олон жил ажилласнаас гадна шаардагдах бүх

мэдлэг, арга техникийг эзэмшсэн байдаг. Гэтэл энэ талаар бараг огтхон ч мэдлэггүй залуу түүнийг

шүүмжлэх нь утгагүй. Жинхэнэ шүүмжлэл бол зүрх зоригоос гадна бас мэдлэг, хөдөлмөр

шаарддаг. Шүүмжлэх гэдэг нь уншиж буй номноосоо алдаа олохын нэр биш бас түүний сайн

талуудыг олох нь чухал.

Жишээ нь: Буниний номыг уншсан уу? Уншсан. Ямар санагдсан? Яахав, дажгүй. "Дайн ба энх"-

ийг уншсан уу? Уншсан. Ямар санагдсан? Яахав, дажгүй. Ингэж хариулж байгаа хүнд бол

сэтгэхүйн ямар ч ирээдүй байхгүй, түүний хувьд уул гэж байхгүй, бүгд хээр тал. Гималай ба

Парголовын толгод хоёр түүний хувьд ижил.

Үүний дараа би өөрийнхөө залуу үеийг санахгүй байж чадахгүй нь ээ.

Би залуу насаа талд өнгөрүүлээд дараа нь Кавказад ирлээ. Байрныхаа цонхоор харахад уулын

оргил маш ойр, гар сунгам газар л байлаа. Уул өөд зоригтой алхахад туршлагатай хүмүүс надад

"чи хоёр өдөр яваад ч хүрэхгүй" гэж хэлж байлаа. Үнэхээр уулын оргил хүрэхэд хоёр хоног

зарцуулж билээ. Зам маш их саадтай байсан. Нуранги хөрс, өргөстэй бут, уулын эгц бэл гээд.

Оргилд нь хүрээд дараа нь арай л гэж буусан. Энэ туршлага надад уул гэдэг талаас шал ондоо

гэдгийг харуулсан. Үүнд дасахын тулд их хичээх хэрэгтэй.

Хэрэв сэтгэлгээний өндрийн тухай яригдаж бангаа бол үүнээс ч хэцүү. Зарим зохиолын хувьд

алдаа бага ч гэсэн тэгш тал шиг байдаг. Зарим зохиолд алдаа их байдаг ч уншсандаа эргээд

харамсмааргүй үнэт зүйл ихтэй байдаг. Агуу зүйлийг алдаагаар нь хэмждэггүй.

Ийм учраас шүүмжлэнэ гэдэг маань зөвхөн номны алдаа, эргэлзээтэйг тэмдэглэх бус мөн давуу

талуудыг нь үнэлэх ажил юм. Ямар нэг номыг уншаад өөрийнхөө дүгнэлтийг гаргасны дараа энэ

талын мэргэжилтний номонд өгсөн шүүмжийг унших нь маш чухал юм. Мэдээж өөрийн гэсэн

боловсруулалттай, бясалгалтай, харьцуулалттайгаар унших ёстой. Энэ нь номыг өөрийн болгоход,

юманд шүүмжлэлтэй ханддаг болоход чинь туслах болно.

Унших процесс

Номтойгооо урьдчилан танилцаж, түүний тухай ерөнхий ойлголт авсны дараа түүнийг уншиж эхэлж болно. Энд тэмдэглэж хэлэхэд ерөнхий ойлголтоос тодорхой ойлголт руу шилжиж унших нь хамгийн зөв зарчим юм. Нэг бүлгийг уншихын өмнө түүнийг эхлээд гүйлгэн харж ерөнхий ойлголтыг авах нь маш үр дүнтэй байдаг. Үүний дараа нэг бүрчлэн уншиж, боловсруулах ёстой. Бүлгийн төгсгөлд түүний агуулга(үндсэн санаанууд, тэдгээрийн хоорондын холбоо, бүлгийн ерөнхий бүтэц)-ын талаар тодорхой дүгнэлтийг дотроо хийнэ. Өөрийгөө хөгжүүлж байгаа тохиолдолд конспект хийх нь маш чухал. Энэ талаар номны дараагийн бүлгүүдэд үзэх болно. Энд дахин зөвлөхөд, унших гэж буй бүлэгтэйгээ ерөнхийд нь танилцсаны дараа түүнийг утга санаагаар нь гол хэсгүүдэд хуваагаад, хэсэг тус бүрээ уншиж боловсруулах ёстой. Уншиж байхад хоёр зүйл тохиолддог. Заримдаа энэ бүхнийг бүхэлд нь өөрөө хийх шаардлага гардаг. Заримдаа уншиж буй номын зохиогч нь бүлэг бүрийн өмнө түүний ерөнхий агуулгын жагсаалтыг бичиж өгсөн байдаг. Энэ нь нилээд чухал ажлыг зохиогч өөрөө хийж өгсөн гэсэн үг. Зохиогчийн энэ хийсэн ажил нь өөрөөр хэлбэл энэ ерөнхий агуулгын жагсаалт нь уншигчдад уншихад нь тусалж, хугацаа, хөдөлмөрийг нь ихээхэн хэмнэдэг. Бид энэ жагсаалтын дагуу уншиж боловсруулдаг.

Өорийгөө хөгжүүлэх зорилгоор уншиж байгаа тохиолдолд харин байдал өөр байх ёстой. Зохиогч өөрөө жагсаалтыг гаргаж өгсөн бол түүнийг нь ашиглахгүйгээр бид өөрсдөө бүлгийг утга

санаагаар нь хэсэглэж, хэсэг бүртээ утга санаанд тохирсон нэр өгөх ёстой. Тэгээд дараа нь

өөрийнхөө өгсөн нэрийг зохиогчийнхтой харьцуулж, яагаад зохиогч ийм нэр өгөх болов гэдэг

талаар харж тунгаах ёстой.

Энэ ажил нь сургамжтай, сонирхолтой юм. Үүнийг хийснээр юу нь чухал, юу нь чухал бус вэ

гэдгийг ялгаж салгахад суралцах болно.

Мөн зарим номонд байдаг шалгах асуултууд нь их ач холбогдолтой. Энэ шалгах асуултуудыг

бүлгүүдээ уншиж боловсруулж дууссаны дараа унших ёстой. Шалгах асуултуудаар өөрийгөө

шалгасны дараа зарим тохнолдолд уншсан бүлгээ дахин уншиж тодруулах шаардлага гардаг.

Үүний дараа л бид судалж буй зүйлийнхээ талаар их зүйлийг сурч мэдэх болно.

Зүйлийг "өөрийн болгох"

Нэгдүгээр нөхцөл - Түүнийг маш тод, тодорхой ойлгох. "Тодорхой ойлгох гэдэг нь түүний гол агуулгыг тод, тодорхой гаргаж ойлгох, түүнийг товч дүгнэж чадах явдал юм. Ингэж "дотроо өөрийгөө шалгах" нь унших үед өөрийгөө хянах маш сайн хэрэгсэл юм. Хэрэв бид дотроо ийм тодорхой, товч дүгнэлтийг хийж чадахгүй байгаа бол ямар нэг юм болохгүй байгаагийн шинж юм. Өөрөөр хэлбэл, муу ойлгосноос уншсан зүйлээ өөрийн болгоогүйн шинж юм. Зүйлийг эхнээс нь дахин унших шаардлагатай. Хэдийгээр хичнээн их хүч зарцуулсан ч уншаад ойлгохгүй зүйл гардаг. Энэ нь зохиогчийн буруугаас эсвэл уншигчийн мэдлэг дутмагаас болдог. Энэ тохиолдолд ойлгоогүй зүйлээ тэмдэглээд цаашид үргэлжлүүлэн уншина. Цаашид унших явцад урьд нь ойлгоогүй зүйл дээр чинь тулгуурласан ойлголтууд тааралдаж магадгүй. Энэ тохиолдолд ойлгоогүй зүйлээ эргээд дахин уншиж ойлгоход шаардагдах шинэ "зэвсэг"-тэй болсон байх ба энэ "зэвсэг"-ийн ачаар дахин уншаад ихэвчлэн ойлгодог.

Баталгаа. Олон номонд ямар нэг санааны баталгаа тааралддаг. Энэ баталгааг уншиж ойлгох нь хүнд, цөөнгүй тохиолдолд маш хүнд байдаг. Баталгаа бүрд гурван хэсэг байдаг:

Сэдэв - батлах ёстой санаа

Сэдвийг тодорхойлох суурь (аргумент)

Суурь ба сэдвийн хоорондох хамаарал (батлах арга)

Суурийг хүлээн зөвшөөрвөл сэдвийг хүлээн зөвшөөрөх ёстой. Сэдэв нь сууриас урган гарах

ёстой. Суурийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бол баталгаа нь үнэмшилгүй болно. Суурь үндэслэл

зөв байлаа ч санаагаа илэрхийлж чадахгүй бол нотолгоо болж чадахгүй.

Баталгааг ойлгох - энэ нь юуг (сэдэв) баталж байгааг гаргаж ирэх, ямар суурь үндэслэлээс сэдэв

(тезис) хэрхэн ургаж гарч ирж байна гэдгийг тодорхойлох асуудал юм. Баталгааг шүүмжлэх - энэ

нь суурь үндэслэл буруу эсвэл сэдэвтэйгээ холбоогүй болохыг батлах асуудал юм. Ингэж

батлавал, суурь үндэслэлээс сэдэв урган гарч ирэхгүй нь батлагдана.

Баталгааны тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг логикийн сурах бичгээс олж болно.

Зураг болон график. Зураг болон график нь номыг их ойлгомжтой болгодог. Графикийг олон

уншигчид анхааралтай ажигладаг. Харамсалтай нь зураг ийм мэдээллийг өгч чаддаггүй. Зураг бол

бодит байдлын хуурамч дүр төрх. Түүнийг ажиглах нь хуурамч юм. Бодит байдалд юмыг сайн

ажиглаж чаддаггүй бол зургийг ч сайн "ажиглаж" чадахгүй. Үүний эсрэгээр, зургийг ажиглаж

сурч байгаа хүн бол бодит байдалд юмыг ажиглах чадвараа ямар нэг хэмжээгээр сайжруулна. Ном

уншиж байхдаа өөрийгөө хөгжүүлэх энэ боломжийг алдаж болохгүй.

Номыг "эзэмдэх"

Бид энэ хүртэл ерөнхий ойлголтоос тодорхой руу, номын ерөнхий агуулгаас бүлэг рүү, бүлгийн ерөнхий ойлголтоос зүйл рүү шилжиж байсан. Хэрэв уншигч ном уншихаа үүгээр хязгаарлавал ажлынхаа зөвхөн талыг л хийх болно. Уншиж эхлэхдээ бас эсрэг буюу хэсгээс бүхэл рүү чиглэн уншиж бүхлийг "эзэмдэх" хэрэгтэй. Зүйлийг тодорхой ойлгосны дараа түүнийг тухайн бүлэг дэх бусад зүйлүүдтэй холбон нэгэн бүхэл бүлэг болгон ойлгох ёстой. Бүлгийг ойлгосны дараа түүнийг бусад бүлгүүдтэй холбон ойлгож нэгэн бүхэл хэсэг, хэсгүүдийг бүтэн ном болгон ойлгох ёстой. Номыг ингэж уншиж дуусгах ёстой. Ямар нэг тоног төхөөрөмж, механизмийг судлахын тулд эхлээд түүний ажиллагааны талаар ерөнхий ойлголт авсны дараа эд ангиудыг тус тусад нь гүйцэтгэх үүргүүдийг нь судлаад дахин угсарсан байдлаар нь холбож ойлгодог. Уншигч ч бас ийм байдлаар номыг боловсруулж, ойлгох ёстой. Энэ тухай бид дараа нь дахин үзэх болно.

Номын үндсэн агуулга

Номыг яаж бүхэлд нь өөрийн болгож эзэмших тухай энд дахин товч дурдъя. Үүний тулд:

1. номын гол агуулга, мөн чанар, үндсэн гарчгийг маш товч, тодорхойгоор болж өгвөл бичиж тэмдэглэхийг хичээх хэрэгтэй. Үүний дараа номын гол агуулгыг реферат эсвэл зүгээр энгийн ярилцлагын хэлбэрээр илэрхийлэх иь зүйгэй. Зарим хүмүүс ингэж асуух нь тааралддаг: "Чи ... ном умшсан уу?" - "Уншсан. Яасан ?" - "Би уншиж чадаагүй юм. Номын гол агуулга нь юунд байна вэ? Зохиогч номондоо юуны талаар өгүүлсэн байна вэ?". Гэтэл номын гол агуулга юунд байв? Энэ талаар та бодож үзсэн үү? Зарим нь зөвхөн ингэж асуусны дараа л бодож эхэлдэг бөгөөд номын гол агуулгыг ойлгоогүй эсвэл бүрхэг ойлгосон байдаг. Сайн уншигч бол хэзээ ч ийм байдал орохгүй. Ялангуяа еөрийгөө хөгжүүлэх зорилгоор ном уншиж байгаа тохиолдолд бол бүр ч байж болшгүй зүйл юм. Хэрэв хэн нэгэн ийм байдалд орвол тэр хүн муу уншигч гэсэн үг.

2. Номыг уншиж дууссаны дараа ой ухаандаа түүний агуулгын ерөнхии бүтцийг сэргээх, уншсан бүх зүйлээ эзэмдэж авах, түүнд илүү гүнзгий ойлгох нь маш ашиггай.

3. Хэрэв бүлэг болон хэсгүүдээр конспект хөтөлсөн бол түүнийг номны агуулгыг бүхлээр нь багтаасан конспект болгох нь маш хэрэгтэй байдаг. Ингэж бүрэн төгс конспект болгохын тулд уншигч номоо дахин дахин эргэн харах шаардлага гардаг. Ингэж эргэж харснаар эхлээд чухал байсан зүйлс хоёрдугаарт тавигдах тохиолдол гардаг.

4. Хэрэв номын хавсралтад зүйлчлэх бүгд хэлхээ буюу тодорхой ойлголтуудыг хэддүгээр хуудсанд байгааг нь зааж өгсөн бол номон дахь өөртөө хамгийн чухал ойлголтуудыг өөрийнхөө ойлгосонтой харьцуулж дүгнэх нь их чухал байдаг. Энэ тохиолдолд зарим сонирхолтой зүйлүүд тодорч гарч ирдэг. Төгсгөлд хэлэхэд, зүйлчлэх бүгд хэлхээг бүгдийг нь харж чухал ойлголтуудыг ном унших явцдаа бүгдийг нь ойлгосон эсэхээ шалгах хэрэгтэй.

Боловсруулалтгайгаар унших

Ингэж унших нь маш хүнд хэцүү, удаан хөдөлмөр юм. Гэхдээ үр дүнд нь бид маш их үнэт зүйлийг авах болно.

Мөн ингэж уншсанаар ном маш сайн тогтоогдохоос гадна бид номыг шууд утгаараа бүрэн эзэмшинэ. Номын агуулга нь өөрийн болж бидний тархинд гүн сууна. Мөн номын агуулга, мөн чанар нь бидний "дотор хүн"-тэй мянга мянган холбоосоор холбогдож, бидний нэг хэсэг болох учраас номын агуулга, мөн чанар нь ухамсартай эсвэл ухамсаргүй, шууд эсвэл дам байдлаар бидний үйл ажиллагаанд нөлөөлөх болно. Номон дахь бидний хүлээн зөвшөөрөхгүй байгаа зүйл ч гэсэн мэдэгдэхүйц зарим тохиолдолд маш их зүйлийг бидэнд өгдөг. Таны өөрийн сэтгэхүй зөв тодорхойлогдохоос гадна сул талуудаасаа цэвэрлэгдэж, бэхжих болно. Мөн ингэж уншсанаар санаандгүй, шинэ зүйлийг олж авахаас гадна хөгжиж дэвших болно.

Ингэж унших нь таны оюун ухааныг дасгалжуулах бөгөөд сэтгэхүйн хувьд бид өсдөг. Ухаан "сахилга бат"-тай болж, тэлж, хөгждөг. Энэ нь мэдэгдэхүйц хурдан мэдрэгдэнэ. Ном унших боловсролоос илүү оюун ухааны дасгал нь хамгийн чухал юм. Хэн ном унших дур хүсэлтэй болж байна тэр хүн эцсийн эцэст үүнээсээ их таашаал авахаас гадна түүний хувьд хүнд хэцүү зүйл хялбар болж хувирна.


Эсрэг агуулга бүхий номыг унших

Нэг номыг боловсруулалттайгаар уншсаны дараа хэрэв боломж байвал түүний эсрэг агуулга, мөн чанар бүхий номыг унших нь чухлаас гадна ашигтай байдаг. Ийм номыг уншихдаа ерөнхийдээ боловсруулалт багатайгаар уншиж болно. Харин эсрэг утга санаа бүхий зүйлүүдийг нь харин бүрэн, боловсруулалттайгаар унших ёстой. Ингэж унших нь чухал, сонирхолтой байдаг. Гэхдээ зарим тохиолдолд мэдлэг дутмаг эсвэл үүнтэй төстэй шалтгаанаар аль номны зөв болохыг тогтооход түвэгтэй. Үүнд бачимдах хэрэггүй. Асуудал дэвшүүлэх, түүнийг тунгаан бодох нь мэдлэгийг олж авах чухал алхам юм. Үүнээс гадна, ингэж бодсоноор бид явцуу үзлээс ангижрах ба нүднийхээ өмнө байсан "хаалт"-уудыг авч хаях болно. Ялангуяа ийм ном унших нь бидний мэргэжил, ертөнцийг үзэх үзэл зэрэгт маш их ач холбогдолтой.

Хоёр ондоо номыг ялангуяа утга, агуулгаараа бие биеийг үгүйсгэсэн, эсрэг тэсрэг номнуудыг зэрэг унших нь маш их үр дүнтэй байдаг. Ингэж уншихад номоо судлаад зогсохгүй, асуудлыг өөр өөр өнцгөөс харах ач холбогдолтой. Нэг номноос уншсан зүйлээ нөгөө номныхтой харьцуулдаг. Нэг номын агуулга нь нөгөөгийнхөө дутууг нөхөж байдаг. Олон асуудлыг гүнзгий ойлгох боломжтой. Бидний өөрсдийн үзэл бодол ч өргөн хүрээтэй болно.

Хамтран унших

Хамтрагчдын бие даасан байдалд нөлөө үзүүлэхгүй бол хамтран унших нь ашигтай. Гэхдээ хамтран уншихад оролцогч бүр нь уншиж буй асуудал эсвэл номыг урьдчилан уншиж боловсруулсан байх ёстой. Хэрэв ингэхгүй бол хамтран уншсанаар ашиг гарахгүй. Гэхдээ нэг зүйл бол эргэлзээгүй: харилцан ярилцсанаар шинэ санаа төрүүлж, тэмцэлдүүлж, шинэ зүйлтэй танилцуулж, шинжлэх ухаан, урлаг, амьдралын янз бүрийн асуудлыг соиирхолтой болгож өгдөг. Энэ талаасаа бол хамтран унших дугуйлан ашигтай. Гэхдээ нөхцөл байдлаас шалтгаалан хамтран унших нь өөрийгөө хөгжүүлэх жинхэнэ хэрэгсэл юм уу эсвэл зүгээр л чалчаа, хоосон цэцэрхэгч, "толгойдоо холион бантан"-тай хүмүүсийн сайрхдаг газар болдог.

Хэрэв дугуйлан ямар нэг асуудлыг дэвшүүлээд оролцогч бүр нь дээр бичсэнчлэн бэлдэж дараа хэлэлцүүлэг явуулж байвал ийм дугуйлан нь дээд зэргийн ач холбогдолтой байх болно. Дахин хэлэхэд асар их ач холбогдолтой. Гэвч энэ нь бие даасан ажлыг орлож чадахгүй бөгөөд зөвхөн дутууг нь гүйцээж, сайжруулах л үүрэг гүщэтгэх болно.

Чухал номыг дахин унших

Өөрийгөө хөгжүүлэх зорилгоор номыг дахин унших нь багагүй ач холбогдолтой. Номыг нямбай уншаагүй, анхаарлаа зөвхөн нэг талд, зөвхөн ганц санаанд анхаарлаа хандуулж, бусдыг нь орхигдуулсан бол дахин унших шаардлагатай. Номыг дахин уншихад эхний хэсгүүд нь ойлгомжтой байх бөгөөд түүнд анхаарлаа хандуулахад их хүч шаардагдахгүй. Гэхдээ дахин унших явцад өмнө анзаараагүй эсвэл ойлгоогүй зүйлээ ойлгодог. Иймээс ч ном унших тааламжтай, заримдаа дахин унших бүр их таатай байдаг. Урлагийн том бүтээлүүд, мэргэжлийн номууд нь бидний байнгын харилцагч байх ёстой. Заримдаа ямар нэг номыг удаан хугацаанд завсарласны дараа дахин уншихад маш сонирхолтой байдаг. Эхлээд уншихад таалагдсан номоо дахин уншихад анхны төрсөн сэтгэгдэл маань заримдаа өөрчлөгддөг. Мөн үүний эсрэгээр, эхлээд уншихад таалагдаагүй номыг дахин уншихад заримдаа маш сонирхолтой болсон байдаг. Энэ хоёр сэтгэгдэл бол хоёулаа өсч, дэвжиж байгаагийн илрэл юм.

Хоёр, гуравхан номыг дахин дахин уншаад байх нь зохимжгүй. Энэ нь хананд байгаа хоёр, гуравхан нүхээр ертөнцийг харахтай адил юм.

Уншихад шаардагдах туслах хэрэгслүүд

Гарчиг, доогуур зурах, тэмдэглэгээ хийх, конспект, ишлэл авах, өөрийн санаагаа тэмдэглэж авах, уншигчийн бүртгэл хөтлөх зэрэг нь уншихад туслах чанарын үүргийг гүйцэтгэдэг. Эхний хоёрын талаар бид дам байдлаар өгүүлсэн. Бусдыг нь нилээд тодорхой авч үзье.

Доогуур зурах ба тэмдэглэгээ хийх

Ном дахь онцгой анхаарал татсан, сонирхолтой эсвэл чухал зүйлүүдийг доогуур нь зурж тэмдэглэдэг. Ном дээр тэмдэглэгээ хийх зорилго нь бас л адил. Үүний дараа номноос чухал ойлголтоо олоход хялбар байх болно. Гэхдээ доогуур зурах нь өөр зорилготой байж болно. Номыг "гүйлгэн харж" хурдан унших зуршилтай нэгэн унших хурдаа багасгаж, анхаарлаа удаан тогтоон барихын тулд доогуур нь зурж унших маш ховор аргыг ашигладаг. Харандаагаар удаан зурахад түүнийг дагаж буй нүдний "номон дээгүүр гүйх" улмаар өөрийн эрхгүй унших хурд багасдаг. Ийм уншигчийн уншсан номын ихэнх мөр нь доогуур зурагдсан байдаг. Энэ аргыг мэдээж өөр аргагүй үед л ашиглах нь зүйтэй. Мэдээж элдэв янзын хиймэл аргуудыг ашиглахгүйгээр унших хурдаа багасгаж, текстийг сайтар уншиж сурах нь чухал. Зарим уншигчийн хувьд тэмдэглэх арга (доогуур зурах, тэмдэглэгээ хийх) нь маш түвэгтэй байдаг. Тэдгээр хүмүүс санааны чухлыг төдийгүй харьцуулсан зэргийг хүртэл тэмдэглэх нь бий. Жишээ нь: доогуур хоёр давхар шугамаар зурагдсан нь нэг зураасаар зурагдсанаас илүү чухал. Тэмдэглэгээ хийхдээ зарим тохиолдолд гурвалсан зураас эсвэл NB (nota bene-анхаарлаа хандуул. лат.) гэж тэмдэглэдэг. Заримдаа асуултын эсвэл анхаарлын тэмдэг ашигладаг. Эхнийх нь санааны эргэлзээтэй эсвэл түүнтэй санал нийлэхгүй байгааг, хоёр дахь нь харин эерэг дүгнэлтийг ихэвчлэн илэрхийлдэг. Эдгээр болон бусад тэмдэгтүүдийн хослол нь өөр олон утга санааг илэрхийлнэ. Энэ тэмдэглэгээгээ сайн мэддэг уншигч бол ингэх нь ашигтай. Ердийн уншигчид иймэрхүү хэцүү тэмдэглэгээ ашиглах хэрэггүй. Амархан төөрөлдөнө. Зөвхөн ном эрээчээд л дуусна.

Бусдын эсвэл номын сангийн ном дээр иймэрхүү тэмдэглэгээ хийх нь соёлгүйн шинж юм. Хэрэв уншигч "түвэгтэй тэмдэглэгээ"-ээ хэрэглэсэн бол бүр өршөөл байхгүй нүгэл гэсэн үг.

Түүвэрлэж хуулах ба ишлэл

Ялангуяа бидний мэргэжилд хамаатай, ертөнцийг үзэх үзлийг төлөвшүүлэх зэрэг зүйлийн

тухай номноос хэрэгтэй зүйлээ түүвэрлэж хуулах эсвэл ишлэл авах нь маш ашигтай. Энэ бол

маш сайн лавлагаа болдог бөгөөд гагцхүү түүнийг хайж буй зүйлээ олоход ихэд хялбар

байхаар хөтлөх шаарддагатай. Үүнийг "хөзөр" шиг хөтлөх буюу адил хэмжээтэй цааснууд

дээр түүвэрлэсэн хуулбар эсвэл ишлэлээ тэмдэглэж авах нь зүйтэй. Эдгээрийг хөтлөх олон

арга байдаг. Гэвч өөрийгөө хөгжүүлэх тохиолдолд энэ арга нь хангалттай.

Зүүн (эсвэл баруун) талд нь цаашид тэмдэглэгээ хийх зорилгоор зай үлдээдэг.

Хамгийн дээд талд нь түүний сэдвийг тавина. Жишээ нь: "Капитал, түүний тодорхойлолт",

"Мэдрэхүй, түүний мөн чанар" г.м.

Дунд нь үндсэн текст буюу түүвэрлэсэн хуулбар байна.

Хамгийн доод талд нь зохиогчийн нэр алдар, номын нэр, хэвлэлийн газар, он, хуудасны

дугаарыг зааж өгдөг.

Ийм хөзөр шиг тэмдэглэгээтэй ажиллахад хялбар байдаг. Ямар ч үед түүнийг засварлах, дунд

нь шинээр ишлэл нэмэх, байрлалыг нь өөрчлөхөд мэдээж амар байна. Түүнийг хайрцаг,

дугтуй, ер нь хүссэн зүйлдээ хадгалж болох нь ойлгомжтой. Ашигласныхаа дараа түүнийг

хаяж, үрэгдүүлж болохгүй. Алдагдсан ишлэлийг сэргээхэд түвэгтэй. Энэ аргыг ашиглахад

хүндрэлтэй, нямбай бус хүнд бол үүний оронд дэвтэр ашиглах нь дээр. Энэ нь хаяж,

үрэгдүүлэх аюул харьцангуй бага боловч тохиромж муутай. Зузаан дэвтэр аваад түүний

захыг нь яг л зарим толь бичгийн зах дээр цагаан толгойн дараалал бүхий үсэг харагдаж

байдаг шиг янзлах хэрэгтэй. Мэдээж үүнийг хэрэгтэй мэдээллээ олж авахад хялбар байхаар зохион байгуулах хэрэгтэй. Үүнд сэдвийн заагчийг ашиглаж болно. Жишээлбэл: "Капитал"-ыг сэдвийн заагч дээр : Капитал, тодорхойлолт, К. 1.43. II. 27. гэж тэмдэглэж болох бөгөөд энэ нь 1-р дэвтрийн 43-р хуудас, 2-р дэвтрийн 27-р хуудас гэсэн утгатай юм.

Хуулбар болон ишлэлийг хэт сонирхох

Хуулбар болон ишлэл хийх нь зөвхөн уншиж ойлгоход туслах зүйл болохоос түүнийг хийхийн тулд ном унших хэрэггүй. Зарим хүмүүс ийм хуулбар, ишлэлийн цуглуулга хийх сонирхолтой болсон байдаг. Энэ бол ямар нэг "спорт"-ын төрөл юм уу эсвэл марк биш. Цуглуулж болно. Гэхдээ ингэх нь оюун ухаанд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Хүч, цаг хугацаа барсан дэмий ажил.

Үүнийг сонирхох бас өөр төрлийн аюултай шалггаан байна. Ийм хуулбар, ишлэл бичсэн цаасаар ой тоггоолтыг орлуулж болно гэж боддог уншигчид мэр сэр байна. Энэ бол маш муу. Би ийм цуглуулгатай залуутай тааралдсан. Тэр өөрийнхөө цуглуулгыг магтан маш эмх цэгцтэй байдаг талаар сэтгэл хөдлөн ярихдаа хахаж цацаж байлаа. Тэрээр ярихдаа "Жишээ нь надад илтгэл бичих шаардлага гарлаа. Одоо би өөрийнхөө цутлуулганд хандана. Тэнд бүх сэдвээр мэдээлэл байгаа. Чухал хэрэгтэйгээ сонгон аваад дарааллын дагуу байрлуулна. Тэгээд л илтгэл бэлэн! Бүх санаа нь нүдэнд ил. Зөвхөн тэдгээрийг холбох шаардлагагай. Амархан тэгээд сайн!" гэлээ. Шинэ "төгөлдөршил". Толгойгоо ажиллуулах ямар ч шаардлага алга. Бэлэн гутал, бэлэн өмд, "бэлэн санаа. Харамсалтай нь иймэрхүү зүйлээс уншигч болгон ялангуяа өөрийгөө хөгжүүлэх зорилго тавьсан уншигч нар аль болох зайлсхийх шаардлагатай. Үүний оронд эхлээд илтгэлийнхээ сэдвийн талаар бодож байгаад бичих ерөнхий төлөвлөгөөгөө гаргах ба үүний дараа цуглуулганаасаа нэмэрлээд шаардлагатай зүйлүүдэд засвар хийх зарчмаар илтгэл бичих нь харин зохимжтой арга юм. Зүгээр л даалуугаар нүх шахаж тоглож байгаа юм шиг хийж болохгүй.

Өөрийн санаа ба тэмдэглэлүүд. Уншиж буй зүйлийнхээ талаархи өөрийн санаа бодол, тэмдэглэлүүдийг жижиг цаасан бичиж цуглуулж бас болно. Үүнийг дээр өгүүлсэнтэй адилаар хөтөлнө. Гэхдээ зохиогчийн нэр байх газар нь миний өөрийн гэсэн утгыг илэрхийлэх зорилгоор М үсэг тавих нь мэдээж.

Зарим хүмүүс номон дээрээ тэмдэглэгээ хийдэг. Хэрэв ном өөрийнх чинь бол эсэргүүцэхгүй. Харин хүний эсвэл номын сангийн ном байвал ийм тэмдэглэгээ хийж болохгүй. Ийм тэмдэглэгээ чамд л чухал болохоос бусдад энэ нь зүгээр л номон дээр эрээчсэн мэт харагдана. Иймд тэмдэглэгээг зөвхөн өөрийн гэсэн зүйл дээр хийх нь дээр. Ер нь номон дээр тэмдэглэхгүй байх нь хамгийн зөв.

Конспект

Уншсан номынхоо талаар конспект бичихийн тулд:

Хамгийн гол чухал, үндсэн зүйлээ уялдаа холбоотойгоор илэрхийлэх ёстой. Конспект бичих

нь олон нөхцлөөс хамаарах бөгөөд номноос өөрөөс нь, бидний тавьсан зорилго, туршлага,

чадвар зэргээс их хамаарах болно. Мэдээж түүхийн номны конспект математикийнхаас

ялгаатай байх ёстой нь ойлгомжтой.

Хэрэв бид конспектийг маш товч бичихээр шийдсэн бол маш олон зүйлийг орхихоос гадна

зөвхөн маш чухал зүйлүүдийг ялган авах хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүлэх зорилгоор бичих бол

энгийн конспектоос ялгаатай байх ёстой. Учир нь конспект бичих нь өөрөө хоёр талтай.

Номны гол утга санааг бүдүүвчилж, шахаж гэхдээ хамгийн ойлгомжтой хэлбэрээр

илэрхийлэх ёстой. Энд зорилго нь богино хугацаанд номын гол утга санааг сэргээхэд

оршино. Үүний тулд конспектийг маш цэгцтэй хийх ёстой. Уншиж байгаа зүйлийнхээ талаар

үргэлж анализ, синтез хийж, чухал зүйлүүдийг чухал бусаас нь ялган салгаж, хэсэг, бүлэг,

зүйлүүдийн хоорондох холбоог тогтоож байх хэрэгтэй.

Энэ ажил нь маш түвэгтэй боловч оюун ухааныг дасгалжуулахад их ач холбогдолтой.

Чөлөөт конспект

Өөрийгөө хөгжүүлэх зорилгоор конспект хөтлөхөд чөлөөт хэлбэрийг нь сонгож авах шаардлага гардаг. Ийм комспект хөтлөхөд зохиогчийн бичсэн дарааллыг алдагдуулахгүй байх юм уу эсвэл эсрэгээр зөвхөн өөрийн зохиосон дарааллыг ашиглаж болно. Хэрэв өөрийн зохиосон төлөвлөгөөний дагуу конепектийг хөтөлж байвап энэ нь чөлөөт хэлбэрийн конспект болно. Ийм конспект хөтлөх тохиолдолд номон дахь хаа сайгүй байсан санаанууд нэг дор төвлөрнө, нэг бүлэгт олон санаа гарахгүй болно. Нэг бүлэгт олон санаа гарснаар нэг нэгийгээ бүрхэгдүүлдэг муу талтай.

Ингэж номноос бага зэрэг гажсан конспект бичсэнээрээ бид бие даан ажиллах эрх чөлөөг эдлэх болно. Энэ нь маш ач холбогдолтой ажил юм. Хир зэрэг нх оюун ухаандаа боловсруулж бичнэ төчнөөн хэмжээгээр хүнд хэцүү байдаг.

Ийм конспект хөтлөхөд нэг бага зэргийн бэрхшээл үүсдэг. Энэ нь "хуурмаг тойрог" юм. Өөрөөр хэлбэл бүлгийг сайн ойлгохьш тулд түүнийг конспектод бичих хэрэгтэй, Гэтэл нэгдүгээр бүлэгт бичсэн чухал зүйл нь хоёрдугаар бүлэгт чухлын хувьд хоёрдугаарт тавигдах асуудал гардаг. Ийм байдлаас гарахын тулд копспектийг зөвхөн бүх номыг сайн ойлгож уншсаны дараа л бичих ёстой.

Мөн уншиж эхлэнгүүтээ шууд конспектоо хөтөлж байгаад шаардлага гарсан тохиолдолд дахин засвар хийх аргаар явж болно. Ингэж конспект хөтөлсний дараа тэр уншигч маань түүнийг маш ашигтай болохыг мэдрэх болно.

Уншигчийн бүртгэлийн дэвтэр

Ийм бүртгэлийн дэвтэр ямар ч хэлбэртэй байж болно. Үүнийг заримдаа тэмдэглэлийн дэвтэр эсвэл уншигчийн өдрийн тэмдэглэл гэсэн ч болно. Ном уншсан өдөр болгоноо тэмдэглээд юу уншсан, төрсөн сэтгэгдэл, асуудал, ойлгоогүй зүйл зэргээ бичдог. Товчоор хэлэхэд ном уншсан, хэрхэн боловсруулсан тухайгаа бичдэг.

Уншигчдад зориулсан сургаал

Ерөнхий: Бүх номыг адилхан аргаар уншиж болохгүй. Унших арга нь унших зорилгоосоо шалтгаална. Өөрийгөө хөгжүүлэх зорилгоор уншиж байгаа тохиолдолд нэг зүйлийг онцгой анхаарах ёстой: унших гэдэг нь нухацтай, чухал ажил бөгөөд зүгээр л цаг нөхцөөж эсвэл юу ч хийхгүй байхын оронд ном уншъя гэж хэзээ ч болохгүй. Та нарын уншсан ядаж нэг ном боловсруулалттайгаар уншигдсан байх ёстой. Ном уншихад цаг, хүч, хөдөлмөр хайрлах шаардлагагүй. Дараа нь хангалттай эргэн төлөгдөнө. Бүх хүчээ дайчил. Уншигчийн хамгийн гол дайсан болох сэтгэхийн залхуурал, дүрслэн бодохын залхууралтай цуцалтгүй тэмцэх хэрэгтэй. Номын бүх хэсгүүдийг, бүлгүүдийг маш тодорхой ойлгосон байх шаардлагатай. Онцын шалтгаангүйгээр юуг ч орхиж уншиж болохгүй. Мөн хүндэтгэх шалтгаангүйгээр номыг дутуу уншаад орхиж хэзээ ч болохгүй. Уншихад бусдаас тусламж эрэх шаардлагагүй. Оюун ухаанаа дайчилж бусдын тусламжгүйгээр ойлго. Бие даан ажиллах хэрэгтэй. Боловсруулалттайгаар уншиж сурахын тулд гартаа үзгээ бариад унших хэрэгтэй: конспект хөтлөх, тэмдэглэл хийх, ишлэл татах г.м. Гарчгийг ашиглаж сурах шаардлагатай. "Зүүнээс баруун тийш" уншихын зэрэгцээ бас "баруунаас зүүн тийш" (уншаад өнгөрсөн зүйлээ дахин эргэж унших) уншиж бай. Эхлээд номыг сайн уншиж ойлгоод дараа нь шүүмжлэх хэрэгтэй. Номоо уншиж дууссаны дараа л тухайн номын талаар бичсэн бусдын шүүмжийг унш. Номоо уншиж дууссаны дараа түүний мөн чанар, гол утга санааг цөөн өгүүлбэрт багтаан бич. Өөрийгөө хөгжүүлэх зорилгоор унших номоо сонгохдоо:

Ядаж өчүүхэн ч гэсэн үндэслэлтэйгээр унш

Сонирхолгүй байсан ч чухал зүйлүүдийг унш

Олдож болох хамгийн сайныг нь унш

Хэт хөнгөн биш гэхдээ хэт хүнд бишийг

Унших ямар нэг төлөвлөгөөтэй байх ёстой.

 /сканердаад fine reader-д шууд тавьсан учраас алдаа их байгаа шүү. дараа нь засаад дахин тавих болно. Та бүхэнд амжилт хүсье/

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null